Польшийн Залипйе /Zalipye / тосгонд таныг зочлохыг урьж байна. Дэлхийн II дайн дууссаны дараа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хургасан дайны хар сүүдрийг арилгахын тулд 1948 оноос эхлэн тосгоноо тохижуулах, сэргээх ажил бага багаар хийгдсээр өнөөгийн энэ дүр төрхмйг олжээ. Энэ жижиг тосгоны байшин, сүм хийд, худаг, гэрийн пийшин, нохой шувууны байр гээд бүх л зүйлүүд нь гоёмсог цэцэгсийн хээ хуар болон амьд цэцэгс, моддын дунд умбаж хүн бүрийн зорин очих сайхан газар болжээ. Хэрвээ та Польш оронд аялахаар очвол Краков хотоос 90 минут яваад хүрэх Залипйе тосгоноор заавал айлчлаад гараарай.