Quantcast
Channel: Delgeen.com
Viewing all articles
Browse latest Browse all 2930

Шахмал хүлэрт үрсэлгээ хэрхэн хийх вэ?

$
0
0

torf-tabletҮйлдвэрлэгчээс хамаараад хүлэрийн шахмалыг дээд давхаргын дагтаршуулсан хүлэрээс хийгдсэн эсвэл соёолсон ургамалд эхний шатанд шаардлагатай тэжээлийн бодис нэмж хийсэн янз бүрийн хүлэрийн холимог байж болно. Шахмалын найрлагад ургамлыг суулгах, шилжүүлэн суулгах үед үүсдэг стрессийг багасгах нэмэлт, ургалтыг дэмжигч ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бодис ордог. Тиймээс суулгацууд хар хөл өвчинд нэрвэгдэггүй, нахианууд үжирдэггүй. Шахмал хүлэрийг тээвэрлэх явцад болон үр суулгахад үйрэхээс сэргийлсэн нэхээсгүй эдээр хийсэн тороор бүрхсэн байдаг. Шахмал хүлэрийн хүчиллэг нь /рН=5,4-6,2/ дийлэнх ургамалд төгс тохирдог. Хуурай газар хадгалсан тохиолдолд хучинтэй хугацаа нь хязгааргүй. Хэмжэээ нь 2,5-7 см голчтой байдаг ч 4 см голчтойг хамгийн зохистой гэж үзнэ. Энэ хэмжээ нь үрийг соёолуулах, нахиаг үрслүүлэхэд ч тохирдог. Жижиг хэмжээтэй үрийг соёолуулахад 2-3 см диаметртэй шахмалыг ашигладаг бол хүнсний ногооны /томат, перец, чэс/ чанартай үрслэг гаргаж авахын тулд 7 см диаметртэй нь тохирно.

Шахмал хүлэрт юу ургуулж болдог вэ?

Хүлэрийн шахмалыг ашиглахад ямар ч хязгаарлалт байхгүй. Цэцэг ба хүнсний ногооны дурын тарималын үрслэгийг ургуулж болно. Шахмал хүлэр нь юуны өмнө жижиг зөөлөн соёо бүхий /лобелия, петуния/ ургамалд эвтэй. Мөн пиклэхийг даахдаа тааруу таримлуудад /олон наст намуу цэцэг, эшшольция, гипсофила/ тохиромжтой. Үрийн соёололт өсөлт дэмжигчийн ачаар онц сайн байдаг нь үнэ ихтэй мөхлөгжүүлсэн үрийн хувьд нэн чухал. Ишний болон навчны нахиаг үндэслүүлэхэд ч муугүй үр дүн үзүүлсэн. Хүлэрийн шахмалыг ашигласнаар тариаланд зориулах талбайг эрс багасгаж, хөрсийг боловсруулах ба халдваргүйжүүлэхтэй холбоотой ажил хамгийн бага болдог /энэ байдал орон байрны нөхцөлд нэн чухал./

Хүлэрийн шахмалын тусламжтайгаар соёолсон ургамлуудыг бойжсон байдлаар нь янз бүрийн саванд байршуулж ангилан бүлэглэх боломжтой. Үрнүүд жигд бус үрслэх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл заримд нь бага температур шаардлагатай болж байхад зарим нь хүлэмжинд ахиад хэд хонуулах зайлшгүй шаардлагатай байдаг.

Гэхдээ та үйлдвэрлэлийн түвшинд асар их хэмжээгээр үрслэг хийдэг бол шахмал хүлэр эдийн засгийн хувьд ашиггүй нь мэдээж. Харин ургамлын тоо их биш, тасалгааны ховор сорт, төрөл зүйлийг үрслүүлж, нахиалуулах гэж байгаа бол шахмал хүлэр орлуулашгүй эд.

Шахмал хүлэр үр суулгах

Шахмалыг хэрэглэхийн өмнө бүлээн усаар норгоно. Норгоход шахмалын өндөр ойролцоогоор 7 дахин нэмэгддэг бол диаметр нь хэвээр үлддэг. Шахмалыг усаар бүрэн ханах хүртэл тун тунгаар услах бөгөөд илүүдэл усыг 15-20 минутын дараа асгана. Шахмал усанд дэвтэн хавагнаж өндрөөшөө өсч үр суулгах бэлэн сав болж хувирдаг. Шахмалыг усаар услахын өмнө дээд тал нь хаана байгааг тодорхойлох хэрэгтэй бөгөөд шахмалын дээд талд бага зэрэг хонхор бий. Энэ хонхорт л үр эсвэл нахиаг /нахиаг суулгахдаа хонхорыг бага зэрэг нэмэгдүүлдэг/ суулгана. Хэрэв үр хэмжээ жижигтэй бол шүдэнз эсвэл чигчлүүрээр үрийг болгоомжтой хөдөлгөн хонхорт байршуулна. Илүү том овортойг нь гараар тарихад хялбар. Хэрэв үрийг битүүлэх бол дээд давхаргын хүлэр ашиглан хучиж эсвэл үрийг чигчлүүлээр хонхорт зөөлөн дарж суулгаж болно. Үрийг хуурайгаар эсвэл урьдчилан дэвтээж эсвэл бүр соёолуулаад жижиг хүрз эсвэл чигчлүүрийн тусламжтайгаар бэлдсэн шахмад болгоомжтой суулгасан ч болно. Тэжээлийн бодис бүхий хамгаалтын давхаргаар хучиж драже хэлбэртэй болгосон үрийг суулгасны дараагаар сайтар чийглэх хэрэгтэй /дуслуурар хэдэн дусал ус хийж болно/. Ингээд драже үрийн тэжээлийн давхарга зөөлрөхөд чигчлүүрээр дарж хонхорын гадаргуу дээгүүр зөөлөн тарааж үрнэ. Үүний дараа жижиг хэмжээтэй үрийг үрслүүлэхэд хялбар болно.

29597529_1070766363065091_6834269406889800052_n

 

Суулгацыг арчлах нөхцөл

Шахмалыг тунгалаг тагтай саванд хийгээд гэрэлтэй газар байршуулна. Нэвт харагддаг таг бүхий өөр дурын сав ашиглаж болно эсвэл өөр дурын сав аваад хангалттай өндөр чийглэг орчин бий болгохын тулд гялгар хальсаар бүтээнэ. Шахмал тус бүрийг хийх үүр бүхий тусгай бичил хүлэмж ашиглах нь хамгийн тохиромжтой. Илүүдэл усыг гадагшлуулахын тулд хоногийн ёроолыг нүхлээд том тавиур дээр эсвэл бичил хүлэмж тус бүрийг илүүдээл ус хуримтлах тавиур дээр байршуулна. Ингэхдээ шахмалыг хатахаас сэргийлж, мөн үе үе тагийг онгойлгон агаар оруулж байхад л хангалттай. Дулааны горимыг алдуулалгүй сахих ёстой нь мэдээж. Үрслэгийг зүүн эсвэл баруун тийш харсан цонхны тавцан дээр байршуулах нь дээр. Хойш харсан цонх хэт гэрэлгүй, харин урагш харсан цонхны тавцан үд дунд хэт халдаг. Савны таган дээр ус тунадасжихын хэрээр тагийг сөхөж агаар оруулна /өдөрт нэгээс цөөнгүй/. Соёолж цухуймагц тагийг авна. Услахдаа цацруулагч ашиглаж эсвэл тавиур дээр ус бага багаар нэмж усална. Үрслэгийг илүү том диаметртэй сав руу шилжүүлэн суулгах хүртэл ямар ч нэмэлт тэжээл хэрэггүй байдаг нь их чухал.

Үрслэгийг шилжүүлэн суулгах

Суулгацыг пиклэх шаардлагагүй бөгөөд өөр саванд шахмалын хамт шилжүүлэн суулгадаг нь хүлэрийн шахмалын гол давуу тал юм. Ургах явцад ургамлын үндэс хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч байдаг нь ургалтыг хурдасгадаг. Мөн шилжүүлэн суулгахад ургамлын үндэс гэмтдэггүй нь сенполия гэх мэт нэн эмзэг цэцэгсийг үндэслүүлэх эсвэл тун жижиг соёо бүхий үрслэгийг ургуулахад маш чухал. Шахмал хүлэрийн гадарга дээр үндэс цухуймагц ургамлыг тусдаа саванд шилжүүлэн суулгах хэрэгтэй. Цухуйсан үндэс зэргэлдээх шахмалын үндэстэй хэлхэлдэх нь таагүй үр дагавартай тул шахмалуудыг эхнээс нь хэт нягт байршуулах хэрэггүй. Үндэс гол төлөв хүлэрийн шахмалын доод хэсэгт цухуйдаг тул шилжүүлэн суулгахдаа бүрхсэн торыг үдэс хүртэл зүсч өгнө. Бүрхсэн торыг үлдээх нь цаашид үндэсний ургалтад сөргөөр нөлөөлдөг гэж туршлагтай цэцэрлэгчид ярьдаг. Ургамлыг шилжүүлэн суулгахдаа шахмалаас сугалдаггүй. Суулгах гүн нь үрслэгийг пиклэх үеийн ердийн гүнтэй адилаар тохируулна. Жишээлбэл, томатыг хөврөлийн эхний навч хүртэл гүнд суулгадаг бол перец ба чэсийг өмнөхтэй адил гүнд суулгаж болно. Хэрэв бүрхсэн торлог урагдвал үрслэгийг үндэсний багцыг хэсэгчлэн гэмтээх замаар ердийн аргаар пиклэнэ.

Шахмал хүлэр-д үрсэлгээ хийх  ажлын дараалал

Шахмалыг сав эсвэл хүлэмжинд  заавал байршуулна.

  1. Шахмалын дээрээс ус хийгээд хангалттай шингээн хавагнах хүртэл усанд үлдээнэ.
  2. Усны илүүдлийг асгана. Үр суулгахад бэлэн болсон шахмалыг хүлэмжинд байршуулна. Жижиг модон хүрзээр үрийг байруулах хонхор дээр гаргана.
  3. Үрийг хонхорт эвтэйхэн байршуулна.
  4. Үрийг хатахаас сэргийлж хонхорыг хүлэрээр таглана.
  5. Бичил хүлэмжийн ёроолд ус хийгээд шахмалыг хатахаас сэргийлэн усыг тогтмол нэмж байх хэрэгтэй.
  6. Суулгасан үрийг гэрэл нэвтэрдэг тунгалаг тагаар таглана.
  7. Хүлэрийн шахмалтай бэлэн үрслэгийг цэцэрлэгт суулгаж эсвэл ургалтыг гүйцээхийн тулд тусад нь саванд шилжүүлэн суулгана.

 


Viewing all articles
Browse latest Browse all 2930

Trending Articles