Quantcast
Channel: Delgeen.com
Viewing all articles
Browse latest Browse all 2930

Эрсдийн бордоог хэрэглэх тухай

$
0
0

udobrenie_rasteniyАзотлог бордоо

Тарималуудыг томруулдаг, ургалтыг хурдасгадаг, бэхжүүлдэг зүйл бол азот. Ялангуяа үр жимс боловсроход хэрэгтэй нөөц хүч хуримтлуулахад азот чухал хэрэгтэй. Азот дутагдахад ургамлын өсөлт, хөгжилт удааширч, навч зэвхий өнгөтэй болох бөгөөд хүндэрсэн тохиолдолд найлзуур бүхэлдээ шарлан навчис унадаг. Мөн үрийн орон нурж бүрэлдэж гүйцсэн үр жимс жижгэрдэг.

Харин азот ихэдвэл ургамал хэтэрхий том овор хэмжээтэй, хар ногоон навчтай болж ургадаг тул үр жимсний болц нь удааширдаг. Үүнээс гадна цочир хүйтрэлийг давж гарах чадвар муу. Азотын бордоог хэтрүүлэн хэрэглэвэл цитрадууд үр жимсэнд хуримтлагдан хүнсэнд хэрэглэхэд аюултай болж ирдэг.

Ургамлын өсөлтийг сайтар дэмжих шаардлагатай хаврын улиралд азотын бордоог хэрэглэх нь хамгийн зохистой. Зуны цагт тоосонцор хүртэж дуусаад үр жимс боловсорч байдаг учраас азотын бордооны илүүдэл энэ явцад саад болох ёсгүй. Харин намар ургамал өвөлжихөд бэлдэж эхэлдэг тул азотын илүүдэл нь хүйтнийг тэсвэрлэх чадварыг бууруулдаг.

Азотын дутагдлыг нөхөхийн тулд шүвтэр эсвэл амиакийн селитр (найруулсан хэлбэрээр 1 шоо метрт 4-8 г, хуурай хэлбэрээр 1 шоо метрт 10-25 г) хэрэглэнэ. Азотын бордоог хөрсний гадарга дээр жигд нимгэн тараагаад дараа нь усалж эсвэл 10 л усанд 1 амны халбааг хийж найруулна.

Фосфорын бордоо

Фосфор нь үр жимс бүрэлдэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг элемент бөгөөд үр жимс цагтаа боловсорч том, амттай болдог.

Фосфор дутагдвал навч доод хэсгээрээ өвөрмөц хөх эсвэл ягаан туяатай болж бүхэлдээ хар ногоон өнгөтэй болоод хүрэн толбо үүсдэг. Үр жимс бүрэлдэх, тоос хүртэх чадвар муудаж, болц удааширч, зарим тохиолдолд үр жимс улирлын төгсгөлөөр боловсорч амждаггүй. Фосфор хэтэрсэн үед навч үрчлээтэн хурдан хөгширч унадаг. Хөрсөнд фосфор хэт их байх нь марганцын дутагдал үүсгэдэг.

Фосфорын бордоог хавар үрийг суулгахын өмнө хэрэглэж болох ч хөрсөнд сайн тогтдогийг нь харгалзан намар хөрсөнд оруулах нь хавьгүй үр дүнтэй. Бордоог тараан цацаад хөрсийг гүнзгий хагалснаар ургамлын үндэсний дийлэнх хэсэг байрладаг хөрсний гүнд фосфорыг оруулдаг. Фосфорын дутагдлыг нөхөхийн тулд давхар суперфосфатыг 1 шоо метрт 15-20 г байхаар тараана.

Калийн бордоо

Ургамлын ургалтын олон үйл явцыг кали зохицуулдаг. Тухайлбал, тэжээлийн бодис, нарны гэрлийг шингээх хурд, нам температур ба өвчнийг тэсч гарах чадварыг зохицуулж байдаг.

Кали дутагдсан үед ургамлын өсөлт ерөнхийдөө удааширч, таагүй хүчин зүйлд илүү өртөмтгий болдог. Кали дутагдаж байгаагийн тод шинж нь навчны ирмэг “түлэгддэг” явдал. Хүндэрсэн тохиолдолд навч хумирч хатдаг. Өнгө нь хүрэл туяатай бүүдгэр болдог. Иш нарийн, амьдрах чадваргүй болно.

Кали илүүдвэл навч хар ногоон туяатай болох бөгөөд залуу навч хэт жижиг хэлбэртэй болно. Мөн магни, кальци, цайр болон бусад зарим элементийн дутагдал ажиглагддаг.

Калийн бордоог намар хөрсийг гүн хагалж сийрүүлэхэд хэрэглэдэг. Ингэвэл калийн бордоонд байдаг хортой хлор нь хавар болтол зайлагдан гадагшилж дуусдаг. Калийн дутагдлыг нөхөхийн тулд хлорт калийг эсвэл калимагнизмыг 1 шоо метрт 30 г байхаар хэрэглэнэ.

Цогц бордоо

Найрлагадаа хэд хэдэн тэжээлийн бодис агуулсан эрдэс бордоог цогц бордоо гэж нэрлэдэг. Тэдгээрийн дундаас аммофос, нитрофоска, калийн селитр, калийн фосфат, цэцгийн холимог, хүнсний ногооны холимог, шингэн цогц бордоо зэрэг нь хамгийн түгээмэл.

Хэрэв олон орцот бордоо нь азот агуулдаг бол тариалалт эхлэхээс өмнө азотыг ууршиж алдахгүй байх үүднээс хавар хэрэглэх нь зохимжтой. Харин азот агуулаагүй бордоог намар ч хэрэглэж болно. Бүх л цогц бордоог хөрсийг гүн хагалж сийрүүлэх явцад оруулдаг.

 


Viewing all articles
Browse latest Browse all 2930

Trending Articles