Quantcast
Channel: Delgeen.com
Viewing all articles
Browse latest Browse all 2930

Электрон тaмхи болон вейп хүний биед ямар аюултай вэ? Таныг үүнийг уншсаныхаа дараа шоконд орно гэдэгт эргэлзэхгүй байна

$
0
0

Электрон тaмхи, вейпийн уур эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Үнэндээ тийм биш ажээ. Ууранд хортой бодис агуулагддаг тухай The Daily Mail-ийн нэгэн дугаарт дурьджээ.

Эмч нарын сэтгэл түгшиж байна: вейпийг олон нийтийн газар чөлөөтэй татдаг, ингэснээр эргэн тойрны хүмүүсээ хорт хавдар үүсгэгч формальдегидоор хордуулахаас гадна арьс, нүд цочроох акролеинээр хордуулж байна.

Уг дүгнэлтэнд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ, тэд орон нутгийн бааранд хорт бодис хэмжих төхөөрөмж байрлуулсан байна. Вейперээс ялгарч байгаа хорт бодис нь эргэн тойронд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон юм.

Вейпийг 100 удаа сороход ялгарч буй формальдегидын хэмжээ 10 утаат тaмхи татсанаас ихээр ялгарч байгааг илрүүлсэн байна. Формальдегид – цогцос зандалшуулахад хэрэглэдэг, тархины хорт хавдар үүсгэхэд хүргэдэг. Электрон тaмхины формальдегид болон акролеин нь пропилен, гликол, глицерин халсны улмаас ялгарч байгаа ажээ.

Вейпээс ялгарах уг бодис агаарт хурдан ууршиж байгаа ч гэлээ бааранд агуулагдах хэмжээ нь цус багадалт, өндгөвчний гаж үүсэхэд нөлөөлөхүйц хэмжээтэй гэж үзжээ. Бас нэгэн хортой урвал бол диацетил. Электрон тaмхины үнэр оруулагч бодис бөгөөд уушгийг ихээр гэмтээдэг байна.

The post Электрон тaмхи болон вейп хүний биед ямар аюултай вэ? Таныг үүнийг уншсаныхаа дараа шоконд орно гэдэгт эргэлзэхгүй байна appeared first on Delgeen.com.


Viewing all articles
Browse latest Browse all 2930

Trending Articles