Ихэнх бүсгүйчүүд дотуур хувцас сонгохдоо “Ямар гоё юм бэ? Иймийг л авч өмсөх юм шүү” гэсэн бодолтой худалдан авдаг. Хэрвээ таны дүр зураг харагдаж байвал энэ нийтлэл танд зориулагджээ.
Дотуур хувцас сонгохдоо бүсгүйчүүдийн түгээмэл гаргадаг 10 алдааг бэлдлээ. Аль нэг хэсэг нь яг л та харагдахыг үгүйсгэхгүй.
Дотуур хувцасны материал
Хээтэй дотуур хувцсыг бариу, тэр дундаа цайвар өнгөтэй хувцасны дотуур өмсөх хэрэггүй. Гаднаасаа арзгар харагдах тул бусдын нүд шууд тусна. Таны бие галбирыг ч эвдэж орхино.
Жигд, ил оёдолгүй дотуур хувцас сонгоорой. Багахан даруулгатай хөxний даруулга маш зохимжтой.
Биеийн галбир засах дотуур хувцас
Загварын сэтгүүлийн нүүрийг чимдэг бүсгүйчүүд шиг гоо үзэсгэлэн харагдахын тулд ихэнх бүсгүйчүүд бие галбир засах дотуур хувцсыг сонгохдоо нэг, хоёр размераар багадуулж авдаг. Энэ нь буруугаас гадна аюултай. Бариу хувцсыг 6 цагаас илүүгүй өмсөх ёстой, эс бөгөөс цусан хангамж алдагдана. Ялангуяа өөрт таарсан хэмжээ биш бол.
Ийм төрлийн дотуур хувцас нь өөрийн хэмжээнд таарсан байх ёстой.
Хөxний даруулгын хэмжээ
Хөxний даруулга нь нэг хэмжээгээр том эсвэл багадсан байвал илүү гоёмсог харагдана гэж үзэх бүсгүйчүүд цөөнгүй. Хэт том хөxний даруулга хөx дэмжихгүй учраас нуруу өвдөж эхэлнэ. Харин жижиг нь цусны эргэлтийг эвдэнэ. Тийм учраас өөрт таарсан хөxний даруулга зүүхийг эмч нар зөвлөж байна.
Таарсан хөxний даруулга – мөрөвч нь унахгүй, аяга нь үрэхгүй байх ёстой. Том хөxтэй харагдахыг хүсэж байвал push-up загварыг сонгоорой.
Дотуур хувцасны өнгө
Цагаан хувцасны дотуур хар дотуур хувцас өмсөх нь моод байсан цаг бий. Гэвч энэ моод үеэ өнгөрөөсөн, одоо бол зохимжгүй харагдана.
Цайвар өнгийн өмд, цамц эсвэл аливаа нимгэн хувцасны дотуур зохих өнгийн дотуур хувцас өмсөнө.
Гэрийн дотуур хувцас
Гэртээ хөxийг амраах ёстой гэж үздэг. Энэ нь зөвхөн жижиг хөxтэй хүмүүст л хамаатай гэдгийг анхаараарай. Бусад тохиолдолд гэртээ хөxний даруулгагүй явахад хөx улам сунаж унжихад л нөлөөлнө.
Гэрт тохирох шилдэг хувилбар – таны хэмжээний спорт топууд. Арьс амьсгална, хөxийг өргөнө, бас эвгүй мэдрэмж төрүүлэхгүй.
Дотуур хувцасны орц
100% даавуун дотуур хувцас нь таны эрүүл мэндэд хоргүй, гэхдээ хурдан сунаж хэлбэрээ алддаг.
Дотуур хувцасны хувьд – даавуун дээр 20%-ийн лайкра орсон байвал илүү зохимжтой.
Дотоожны дуртай загвар
Охид, бүсгүйчүүд стрингс өмсөх дуртай байдаг, хувцасны цаанаас мэдэгдэхгүй гоё харагдана гэж үзнэ. Стрингсийг синтетик материалаар хийдэг. Хиймэл даавуу нь арьсыг амьсгалуулахгүй, цочроох, нян үржих орчин болгоно.
Стрингсийг өдөр болгон өмсөх хэрэггүй. Хэрвээ үнэхээр татгалзаж чадахгүй байгаа бол аль болох биед эвтэйхэн дотоожтой ээлжилж өмсөөрэй.
Хөxний даруулга болон дотоожны хослол
Дотуур хувцасны хослол: нэгдүгээрт, нэг материалаар хийгдэж бие биедээ зохицсон байх. Хоёрдугаарт, өөр материал, хэлбэр загвартай хослол бие биедээ зохицдоггүй.
Өдөр тутмын дотуур хувцас
Олон бүсгүйчүүд өдөр болгон торгон эсвэл бариу дотуур хувцас өмсөхийг зорьдог. Үүнд маш олон сөрөг тал бий: бие галбирт төдийгүй эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Өдөр тутмын шилдэг дотуур хувцас – унтлагын зориулалттай дотоож. Биед эвтэйхэн, сайн материалаар хийгдсэн, бүх төрлийн галбирт зохицно.
Өөрийн бие галбирт тохирох дотуур хувцас
“Лийр” галбиртай бүсгүйчүүдэд – шортон хэлбэртэй эсвэл хээн ухлаадастай дотоож илүү тохирно.
Хэрвээ “элсэн цаг” галбиртай эсвэл махлаг бол – өндөр суудалтай дотоож тохирно. Богино суудалтай дотуур хувцас хүн болгонд тохирохгүй, доошоо хумирч бөөгнөрөөд байдаг.
“Боксер”, “бразильяно” зэрэг загварын дотоожууд нь хөлийг урт харагдуулна. Харин богино хөлтэй бүсгүйчүүд аль болох нарийн загварын дотоож сонгохыг хичээгээрэй.
The post Эмэгтэйчүүд дотуур хувцас сонгохдоо хамгийн түгээмэл гаргадаг 10 алдаа appeared first on Delgeen.com.