25. Дундад зууны үед хиймэл шүдийг алагдсан цэргийн шүдийг сугалан хийдэг байжээ.
24. Нэг хөлөө алдсан Мексикийн Генерал Santa Anna өөрийн хөлөндөө зориулж төрийн оршуулга зохион байгуулж байжээ.
23. Османы эзэнт гүрний эзэн хаан Ибрахим I –ийн нэгэн татвар эм хэн нэгтэй янагласан нь баригдсан тул эзэн хаан бусад бүх 300 татвар эмээ живүүлж алжээ.
22. Эртний Ромчууд Listerine-аар биш хүний шээсээр амаа зайлдаг байжээ.
21. 1484 оны үед Азатекийг сүмийг барихад 20,000 гаруй хүн амиа өгчээ.
20. Эртний Египтийн зарц нар фараон дээр ялаа шумуул суулгахгүйн тулд өөрсдийнхөө биеийг зөгийн бал түрхдэг байжээ.
19. 19 дүгээр зуунаас өмнө ан амьтдыг шүүхэд өгдөг байжээ.
18. Хэрвээ японы Самурай аливаа дайн тулаанд ялагдал хүлээсэн бол өөрийнхөө гэдсийг хутгалж нээдэг байжээ. Үүнийг нь сеппуки гэнэ.
17. Агуу Петер хаан өөрийнхөө хатны нууц амрагийг цаазлан хатан хааныг өөрийнхөө өрөөнд толгойг нь архитай саванд хадгалахыг тушаажээ.
16. 15 дугаар зууны европчууд хүүр иддэг байжээ, учир нь өвчнөө анагаан гэж итгэдэг байж.
15. 1900 оны эхээр тамхины компаниуд эмч нараар сурталчилгаа хийлгүүлдэг байжээ
14. Ань Лушанийн бослогоор (М.Э. 755) 30 сая гаруй хүн үхжээ. Энэ нь дэлхийн хүн амын 6 хуваасны нэгтэй тэнцэх байжээ.
13. Дэлхийн 1-р дайны эхлэхэд АНУ-гийн Нисэх хүчин ердөө л 18 нисгэгчтэй байжээ.
12. Kim Jong II 6 дуурь туривжээ.
11. Англи болон Занзибарын хооронд 38 минутын турш байлдаад авсан байна.
10. Дэлхийн 2-р дайнаас хойш Их Британы танкууд бүрэн тоноглогдсон … цайгаа ч чанаад ууж болно.
9. Хэрвээ Малигийн Mansa Musa I (1300 оны үед төр барьж байсан) өнөөдөр амьд байсан бол 400 тэрбум доллартай байж түүхнээ хамгийн баян хүнд тооцогдох байлаа.
8. 1982 онд Кэй Вэст (Key West) америкаас салах хүсэлтэйгээ илэрхийлж, дайн зарлангуутаа энх тайвныг санал болгожээ. Харин дараа нь 1 тэрбум ам.долларын тусламж гуйсан байна. Энэ бүгд зүгээр л “дэггүйтэл” байжээ.
7. Саддам Хуссейнд Детройт хотын түлхүүрийг гардуулан өгч байжээ.
6. Сүүлийн 3500 жилийн турш хүн төрөлхтөн ердөө 200 жил нь л дайн дажингүй амар жимэр амьдарчээ
5. Түүхэнд дайтсан аймшигтай 10 дайны 7 нь Хятадад болжээ
4. Маячууд цохилж байгаа зүрхийг нь цээжээр нь сугалан авч тахил өргөдөг байжээ.
3. Эртний Египтийн фараон үхэх юм бол түүний амьд зарц нарыг нь цуг оршуулдаг байжээ.
2. Америкийн нийт хүн амын 2.5 хувь иргэний дайны үеэр амь үрэгджээ.
1. Римийн эзэн гүрний эзэнт хаан Commodus Ром дахь тахир дутуу хүмүүсийг Колизейд хөөн оруулж хоорондоо эцсээ хүртэл тулалдахыг тушааж байжээ.
The post Хүмүүс эдгээрт тэр бүр итгэдэггүй. Гэхдээ дэлхийн түүхэнд үнэхээр дараах 25 үйл явдал болсон! appeared first on Delgeen.com.