Quantcast
Channel: Delgeen.com
Viewing all 2930 articles
Browse latest View live

Би хөргөгчөө цахилгаан бага зарцуулдаг болгох аргыг хэрэгжүүлснээс хойш манай гэрийн тогны мөнгө маш бага гардаг болсон!

$
0
0

Зуны цагт хөргөгч хэчнээн хэрэгтэйг бид илүү мэдэрдэг болов уу. Хүйтэн ундаа, шинэхэн хүнстэй байхын зэрэгцээ цахилгаанаа хэрхэн бага хэрэглэх вэ? Хөргөгчийн насыг уртасгаж, бага цахилгаанаар ажилладаг болгох энгийн хэдэн аргыг танд танилцуулъя.

8. Хөргөгчийг зөв газар байрлуулах

Хөргөгчний хажууд ямар нэгэн байдлаар дулаан ялгаруулдаг зүйл байхгүй газар тавих хэрэгтэй. Жишээлбэл, цахилгаан зуух, плитка зэргээс хол байлгах бөгөөд нарны гэрэл тусдаггүй байх хэрэгтэй. Энэ дүрмийг дагаж мөрдсөнөөр хөргөгчний компрессорын ажиллах ачааллыг багасгаж өгнө.

 

7. Хоолны үлдэгдэл

Хоолны үлдэгдлийг бид шууд хөргөгчиндөө хийдэг. Хөргөгчид халуун хоол битгий тавьж байгаарай, өрөөний хэм хүртэл нь үлдэгдэл хоолоо хөрсний дараа савны амыг таглаж  хөргөгчинд хийж байх нь зөв. Мөн, савны амыг таглах хэрэгтэй энэ нь уур дээш дэгдэж хөргөгчний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх юм. Хэрвээ, хоолны үлдэгдэл хүйтэн байвал тэр даруй хөргөгчинд хийгээрэй ингэснээр компрессорын ажиллагааг багасгах юм.

 

6. Агааржуулалт

Таны хөргөгч хананаас хэдэн инчийн зайтай тавигдаж агааржуулагчийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой. Энэ нь халуун агаар гадагшилж компрессор хэвийн ажиллана.

 

5. Хэмийн тохиргоо

Хэтэрхий хүйтэн хэмийн тохиргоо хэрэггүй: таны шаардлагад тохирсон хэмд тохируулж тавиарай, хэтэрхий хүйтэн юмыг гаргаж ирээд бүлээцүүлэх ямар ч шаардлаггүй биз дээ. Бидний санал болгож буй хэм бол 36-38F, харин хөлдөөгч нь 0-5 F-ийн хүйтэнтэй байхад тохирно.

 

4. Хөргөгчинд хийсэн зүйлийг эмх цэгцтэй байлгах

Эмх цэгцтэй хөргөгчнөөс юм авахад амар байна, ингэснээр хөргөгчний хүйтэн агаар ямар нэгэн саадгүй эргэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

 

3. Хөргөгчний дээд хэсэг

Бид нар бүгдээрээ л хөргөгчний дээд хэсэгт элдэв зүйлсээ тавих дуртай: битгий тавиарай. Эндээс элдэв идэх зүйлтэй хайрцгаа ав. Хөргөгчний дээр элдэв зүйл тавьснаар хөргөгч халж эхлэх бөгөөд хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.

 

2. Хаалга гүйцэд хааж наалтыг наалдуул

Хаалганы наалт нь хөргөгчний дотор хүйтэн агаар дотроо л эргэлдэж байх нөхцөлийг бүрдүүлдэг тул хаалгыг гүйцэд хаагаарай. Дан цаас ч юм уу, цаасан мөнгөн дэвсгэрт хаалганы завсар хавчуулаад хаалгаа хаасны дараа хавчуулсан цаасаа сугалж аваарай, хэрвээ элдэв саадгүй сугалж авбал хаалганы резинийг солих цаг болжээ гэсэн үг юм. Мөн, хаалганы резинийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

1. Арын конденсаторын сараалжийг цэвэр байлга

2-3 сардаа арын конденсаторын сараалжийг цэвэрлэж байх хэрэгтэй. Ядаж тоос сорогчоор элдэв хог шороог нь соруулаад аваарай. Хөргөгч ашиглах гарын авлага дээр конденсаторыг хэрхэн цэвэрлэх тухай дурдсан байгаатай танилцаарай.

The post Би хөргөгчөө цахилгаан бага зарцуулдаг болгох аргыг хэрэгжүүлснээс хойш манай гэрийн тогны мөнгө маш бага гардаг болсон! appeared first on Delgeen.com.


Та үүнийг уншсан цагаасаа эхлэн өдөр бүр нимбэгтэй ус уудаг болно. Яагаад гэвэл ийм учиртай!

$
0
0

Хэрвээ та усны тусламжтайгаар бие, оюун ухаанаа эрүүл саруул байлгахыг хүсч байвал өдөр болгон лимонтой ус уух шалтгааныг танд хэлж өгье.

1. Арьсыг цэвэршүүлнэ

Юуны түрүүнд бидний арьсыг цэвэр байлгахад тусална. Ус биед байгаа хорыг гадагшлуулж арьсны цэвэр байдлыг хангах хэдий ч лимонд агуулагдах витамин С нь цусан дахь хорыг гадагшлуулснаар арьс цэвэршиж, арьсны үрчлээсийг арилгана.

2. PH –ийн тогтвортой төвшинг хадгална

Биеийн PH балансыг барих гэж зөндөөн л ярьдаг, үүнийг чинь лимонтой ус л гайхалтай тогтворжуулж чадна. Лимон маш их хүччилэг, лимон бидний биеийн хор шүүх үйлдлийг сайжруулж өгдөг байна. Ингэснээр өвчин тусах магадлал буурч амьд организмыг дэмжиж өгдөгөөрөө маш ач тустай эд.

3. Дархлааны системийг дэмжинэ

Лимонтой усны бас нэг гайхамшиг нь бидний дархлааны системийг дэмжинэ. Өнөөдөр хэн л өвдөж цаг алдахыг хүсэх вэ дээ? Лимоны шүүсэнд буй potassium гэх бодис нь цусны даралтын хэвийн байдлыг хангах бөгөөд тархины хэвийн ажиллагаа, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн, витамин С нь ханиадны эсрэг гайхалтай эм болж өгдөг. Хэрвээ өвдсөн бол халуун усан дээр лимоны шүүсийг зөгийн балтай хэрэглэж гайхалтай үр дүнг нь мэдрээрэй.

4. Илүүдэл жин хасна

Биеийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна илүү жингээ хасахад тань тусална шүү. Тийм ээ, лимонтой ус бодисын солилцоог сайжруулж, хорхойноос сэргийлж, жин хасаж, өл дарна. Өдөр болгон хэрэглээд байх ийм энгийн хэнд ч хүртээмжтэй жирийн л лимонтой усны нэг гайхамшиг энэ болно.

5. Шарталт тайлна

Урьд өдрийн уултаас болоод шартаад хэвтэж байна уу. Тэгвэл лимонтой бүлээн ус уугаарай. Ингэснээр таны гэдэг ходоодны ажиллагаа багахан ч гэсэн хэвийн ажиллагаандаа орж уусан архины хорыг гадагшлуулж эхэлнэ.

6. Амны элдэв үнэр дарна

Лимон олон ач тустайг та мэдэж авлаа, бас нэг ид шид нь таны амны эвгүй үнэрийг дарах болно. Архи уусан үед, халуун ногоотой хоол идсэний дараа ч юм уу, тамхи татсаны дараа таны амнаас элдэв үнэр үнэртээд байвал лимонтой ус танд тус болно. Мөн, халуун ногоотой хоол, архи, тамхины дараа таны ам хатдаг тэгэхээр яагаад балга лимонтой ус ууж болохгүй гэж.

7. Тархи болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонд агуулагддаг кали нь хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биед кали дутагдсанаар сэтгэлээр унах, мартамхай болох, тархи дүүрэх зэрэг зовиур мэдрэгдэнэ. Мөн, лимонд агуулагддаг их хэмжээний витамин С нь стрессийг тайлах увдистай билээ.

8. Амьсгалын замын өвчлөлийг эдгээнэ

Хэрвээ та амьсгалын замын өвчлөл тэр дундаа астма, эсвэл амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй бол лимонтой ус танд төгс ундаа болно. Лимон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд элдэв халдварыг устгах, ханиадыг анагаах чадалтай юм. Мөн, харшлыг эдгээх чадалтай ч гэж үздэг билээ.

9. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Лимонтой усны хэдэн зуун ид шид бий. Хэрвээ та хоол боловсруулах эрхтний ямар нэгэн асуудалтай бол лимонтой ус хэрэглээд үзээрэй, үр дүн нь таны гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно шүү.

10. Цэвэршүүлэх хүчтэй

Гоё нүүрний арьстай, гялалзсан сайхан үстэй байхыг хүсч байвал дотоод эрхтнээ  эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Дотоод эрхтнийг элдэв хорт бодисоос цэвэрлэх үүргийг лимонтой ус сайн гүйцэтгэнэ. Биеэс хорт бодисыг гадагшлуулах байгалийн гайхамшигт жимс юм.

11. Амны салстын бохирыг багасгана

Хэрвээ та цагаан хоолтон бөгөөд сүү байнга уудаг бол өглөөгүүр амны хөндийн бохирдол ихтэй (ам заваарах) байдаг байх. Санаа зовох зүйлгүй, та лимонтой ус уугаад л үз, таны амны хөндийн цэвэршиж, хуурайших нь эрс багасна. Өглөө та элдэв зовуургүй сэрнэ шүү.

12. Элдэв шархлааг эдгээнэ

Шарх таны биеэг зовоох нь мэдээж. Лимонтой ус уухын бас нэг ач тустай тал нь бол шархыг эдгээх юм.

13. Эрх хүчийг нэмнэ

Өглөө болон өдрийн 2.30 минутын үед аяга кофе уумаар үе байдаг уу? Ядарч нурж унаад л … Кофены оронд аяга лимонтой халуун ус уувал кафеинаас татгалзаад зогсохгүй өөрийн эрч хүч нэмэгдсэнийг мэдрэх болно.

14. Илүү эрүүл байхад тань тусална

Лимонтой ус таны шингэнийг нөхөж эрүүл биеийг цогцлооно. Энэ бол ямар нэгэн альтернатив эмчилгээ биш, энэ бол жирийн л лимонтой ус.

15. Калийн эх сурвалж

Эцэст нь, миний өмнө дурдаж байсан кали юм. Хэрвээ та гадил жимс иддэггүй нэгэн бол калийн дутагдалд орох гээд байвал яагаад аяга лимонтой ус ууж болохгүй гэж.

Ноёд, хадагтай нар аа, энэ бол лимонтой усны 15 ид шид. Хийхэд хялбар, бас хямдхан, ач тус гэж тоо томшгүй юм даа.

The post Та үүнийг уншсан цагаасаа эхлэн өдөр бүр нимбэгтэй ус уудаг болно. Яагаад гэвэл ийм учиртай! appeared first on Delgeen.com.

Залхуу хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд туслах 15 хэрэгтэй санаа: Бакалаврын зэрэг эзэмшсэнээс өөрцгүй таны амьдралд хэрэг болно!

$
0
0

Заримдаа хоол идсэн аяга, тавгаа угаах, гэрээ цэвэрлэхээс бүр дургүй хүрч залхуураад хэвтмээр үе зөндөө л байдаг. Мэдээж та цэвэр цэмцгэрт дуртай хэдий ч бэлэн хоол идээд л, ТВ үзээд л хэвтэх үеийг мөрөөддөг гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Эдгээр санаануудын тусламжтайгаар та мөрөөдлөө биелүүлж чадна, за залхуурч хэвтээд гэрээ цэвэрхэн балгая.

1. Гялгар хүнсний уутаар тавгаа бүрээд тавгаа мөнхийн цэвэрхэн байлгах

 

2. Эсвэл тортилла гамбирыг тавагны оронд ашиглаж суръя.

 

3. Гаднаас авсан хоолны авчирсан тэр саванд л идье.

 

4. Сериал болон хатаасан самар зэргээс элдэв үйрмэг үүрүүлэхгүй идье.

 

5. Хоол хийсэн савнаасаа шууд л хоолоо идэж тавгаа завааруулахгүй. Тэгээд ч хоол үлдээхгүй идэж таарна.

 

6. Аяга завааруулах шаардлага алга, хүнсний уутанд уух зүйлээ хийгээд уу.

 

7. Шүдний утсаар бялуу, зөөлөн бяслаг зэргийг хувааж хутга бүү завааруул

 

8. Цамц чинь үрчийсэн бол индүүдэхийн оронд халуун зуухны ууранд индүүд.

 

9. Олон ууттай зүйлээ нэг л тогтоогчид барьж ир.

 

10. Цэцэг, ургамлаа сүүний хаягдал саванд ус хийж усалж байгаарай. Энэ нь таны эргэн тойронд байгаа хэрэггүй зүйлийг амь оруулахад тус болно.

 

11. Хэрвээ та гойд залхуу бол цэцэг, ногоогоо өөрөө услах төхөөрөмж суурилуул.

 

12. Залхуучуудад зориулсан эд

 

13. Эдийн засгийн хэмнэлттэй агааржуулагч буюу таны гэрийн үнэрийг гайхалтай болгоно.

 

14. Discreet-ийн бас нэг арга /үнэр дарах/

 

15. Дотуур хувцасны өлгүүр нь таныг хоол хийж байх үед номыг нь тогтоох сайн арга болно шүү.

 

16. Тоглох цаг чинь усанд орж багасах гээд байвал удирдлагатайгаа усанд ороорой.

 

17. Oreo жигнэмгийг мэргэжлийнхэн шиг л идэж сурсан дээр /Oreo-г сэрээгээр идсэнээр таны гар заваарахгүй/

The post Залхуу хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд туслах 15 хэрэгтэй санаа: Бакалаврын зэрэг эзэмшсэнээс өөрцгүй таны амьдралд хэрэг болно! appeared first on Delgeen.com.

Кофе ууснаар таны биед дараах байдлаар үр өгөөжөө өгнө. Ийм учраас л олон хүн шинэ өдрөө кофегоор эхлүүлдэг байх

$
0
0

Их ажлын дараа бидэнд эрч хүч өгөх зүйлийг хүн бүр эрж хайдаг. Зарим нэгэнд нь кофе стрессээс ангижирахад нь тусалдаг бол заримд нь эрч хүчний ундаа болдог. Гэхдээ кофе нь бидний эрүүл мэндэд тустай зүйлсээр баяжуулагдсан байдаг гэдгийг бид төдийлөн мэддэггүй билээ.

Кофе таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.

1. Сэтгэл гутралаас ангижруулж, аз жаргалтай болгодог!

2011 онд Харвардын их сургуулиас гаргасан судалгаагаар өдөрт 4-с дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн сэтгэл гутралд өртөх магадлал 20%-иар буурдаг гэжээ. Түүнчлэн олон олон судалгаа кофе амиа хорлох эрсдэлийг бууруулдгийг баталсан байна.

2. Зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ

Судалгаагаар каффейн цус харвах эрсдэлийг бууруулдаг гэдгийг баталсан байна.

3. Элэгний үйл ажиллагааг дэмждэг

2006 онд гарсан  125.000 хүнийг хамарсан 22 жилийн судалгааны дүнд өдөр бүр дор хаяж нэг аяга кофе уудаг хүн элэгний хатуурал өвчин тусах магадлал 20%-иар буурдгийг тогтоожээ. Элэгний хатуурал нь алкохолыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн үүсдэг ба даамжирвал хорт хавдар болдог.

4. Кофены үнэр стрессийг тайлж, тайван болгоно

Сөүлийн их сургуулийн эрдэмтэд  хархны тархин дээр туршилт хийсэн ба кофены үнэрийг авмагч стресдсэн байсан тархины уурагт өөрчлөлт өгч байгааг олж мэдсэн байна. Стресс тайлах хамгийн хялбар арга бол кофе уух юм.

5. Хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг

Энэхүү өвчнөөр дэлхий дээр 300 сая хүн өвчлөөд байгаа ба эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг болоод байна. Судалгаагаар кофенд дурлагсдын өвчинд өртөх магадлал 23-50%  буурдаг байна.

6. Нэг аяга кофенд чухал шаардлагатай тэжээл агуулагддаг

Ердөө ганцхан аяга кофе B2, B3, B5 витаминууд, марганец, кали болон магни-г агуулсан байдаг.

7. Каффейн богино хэмжээний санах ойд түлхэц үзүүлдэг

Каффейн нь тархины санах ойн тодорхой хэсэг, анхаарал төвлөрөх, богино хугацааны санах ойд түлхэц өгөх зэрэгт эерэгээр нөлөөлдөг.

8. Гүйлтийн сайн тамирчин болгох нөлөөтэй

Талбайд гарахын өмнө уусан кофе таныг эрч хүчийг нэмэгдүүлж, гүйх чадварт сайнаар нөлөөлнө.

9. Тархины үйл ажиллагаанд тустай

Миамигийн их сургууль, Өмнөд Флоридагийн их сургуулиас гаргасан судалгааны дүнгээр кофены зүй зохистой хэрэглээ нь тархинд сайнаар нөлөөлж, Алзеймир өвчнөөс сэргийлдэг болохыг илрүүлжээ.

10. Арьсны төрлийн хавдраас сэргийлдэг

Харвардын их сургууль, Брихамын их сургууль хамтарсан судалгаандаа  112.897 эрэгтэй , эмэгтэй хүмүүсийг хамруулсан ба нэгэн дүгнэлт гаргасан нь өдөрт 3 буюу түүнээс дээш кофе уудаг хүмүүс арьсны хавдарт өвчинд өртөх нь бага байдгийг баталжээ.

11. Кофе антиоксидантаар баялаг

Кофены найрлага нь таныг олон төрлийн өвчинтэй тэмцэхэд тань туслах болно.

12. Урт удаан амьдралыг таньд бэлэглэнэ

Таньд эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдралыг бэлэглэх болно.

The post Кофе ууснаар таны биед дараах байдлаар үр өгөөжөө өгнө. Ийм учраас л олон хүн шинэ өдрөө кофегоор эхлүүлдэг байх appeared first on Delgeen.com.

Таны амьдралыг үрэн таран хийж, эрч хүч энергийг чинь цус сорогч шиг л сордог сөрөг хүмүүсээс ангижрахад туслах 5 арга

$
0
0

Амьдралынхаа туршид  таны зайлшгүй эзэмшсэн байх ёстой  чадваруудын дунд сөрөг хүмүүстэй хэл амаа ололцож сурах чадвар заавал орно. Сөрөг бодол, энергитэй хүмүүс  өөрсдийн  хэлбэлзлийн хүрээнд биднийг аваачих гээд байдаг талтай тул та тэднээс ангижрахыг хүсвэл анхаарлаа хандуулна уу.

Хэрвээ та өөдрөг нэгэн бол сөрөг хүмүүстэй хамт байх  нь таньд муу нөлөөтэй. Энерги хүмүүсийн хооронд дамждаг учраас , та эдгээр хүмүүстэй хамт байх үед сэтгэл дундуур байх, цухалдах, ядрах зэрэг шинжүүд илэрч болдог.

Хэрвээ хэн нэгэнд  сөрөг хандлага ажиглагдвал тэр хүн зовлон шаналал тээж яваа гэдгийг санаж яваарай. Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг хүн хэзээ ч өөрийн амьдралаа уур бухимдалаар дүүрэн байлгахыг хүсэхгүй шүү дээ. Тэдгээр хүмүүстэй харилцахыг дарамт ачаа мэтээр хүлээж авах хэрэггүй гэдгийг санаарай.

Таны энергийг сорж аваад байгаа хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдэг нь их чухал бөгөөд бид таньд 5 арга замыг хүргэж байна.

1. Тайвшир

Өөрийн энергийн гэрлээ хадгалж үлдэх хэрэгтэй ба  бүгдийг хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Эерэг дүр зургийг үзүүлж , нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь допамин, сератонин зэрэг бодисуудыг ялгаруулж таныг илүү дээр байдалд аваачих болно.

 

2. Урмын үгсийг харамгүй хэлж байгаарай

Урмын үгсээр магтаж сайшаах нь хэн нэгэнд сөрөг бодлуудаа таягдан хаяхад нь тусалдаг.  Та тэднийг урамшуулснаар тэд  шинэ энергийн түвшинд шилжиж, сөрөг бодлоосоо бага ч болов ангижирна. Өөрийгөө сөрөг тулаанд бэлтгэлгүйгээр, тэдний сүүлд гаргасан амжилт, гадаад байдлых нь тухай урмын үгсийг хэлж чаддаг байгаарай.

 

3. Нөхцөл байдлыг аль болох эерэг байлгахыг хичээгээрэй

Сөрөг хариу авахаар асуултыг аль болох асуухгүй байсан нь дээр. Таны харилцаж буй хүн тань хэрэглэгчээс ирсэн гомдлын жагсаалтыг барьчихсан , сэтгэл дундуур сууж байх үед нь юу ч болоогүй мэт Юу байна даа ? гэж асуух нь утгагүй шүү дээ.  Харин оронд нь анхаарлыг нь түр өөр зүйл рүү сатааруулж  эерэг зүйл асуугаарай.

 

4. Өөрийн талд бат зогсоорой

Зарим сөрөг хандлагатай хүмүүс  бусдын ая тухыг алдагдуулж, дургүйцлийг нь төрүүлэхдээ мэргэшсэн байдаг. Тэд таны оюун санааг бусниулж таныг өөрийхөө энергийн түвшинд аваачих гээд байдаг. Тэдэнтэй сөргөлдөхөөс зүрхшээх хэрэггүй. Хэзээ үгүй гэж хэлэхээ мэддэг байж өөрийгөө нөхцөл байдлаас авч гарах хэрэгтэй.

 

5. Хэзээ орхиж явахаа мэддэг байх

Та бүх гомдлын үгийг дуустал нь сонсох албагүй. Энерги тань шавхагдах үед өөрийгөө энэ байдлаас чөлөөлж сураарай. Зарим тохиолдолд өөрийгөө чөлөөлж ‘энэ зүйлийн тухай  ярилцах нь надад таагүй байна.’ Бид өөр ямар нэг өөдрөг зүйлийн тухай ярьж болох уу?  Хэрвээ боломжгүй гэвэл би яриагаа дуусгамаар байна’ гэж хэлэх нь шударга байх болно.

Ямар ч тохиолдолд өөрийгөө сөрөг хандлагын хохирогч  болгох хэрэггүй, харин өөрийн тань оюун ухаан, сэтгэл санааны хүчийг шалгаж буй шалгуур гэж хүлээж аваарай.  Аливаад уужуу тайван эерэг хандлагатай байж,бусдад  урмын үгсийг харамгүй хэлж, өөрийгөө хүндэлж зөв гэж бодсон зүйлдээ бат зогсоорой.  Энерги сорогч болон сөрөг хүмүүстэй таарвал дээр дурьдсан зүйлсээс ганц хоёрыг нь туршаад үзэхэд л та нөхцөл байдлыг өөрчлөх болно.

The post Таны амьдралыг үрэн таран хийж, эрч хүч энергийг чинь цус сорогч шиг л сордог сөрөг хүмүүсээс ангижрахад туслах 5 арга appeared first on Delgeen.com.

Энэ юу вэ? Хүмүүсийн талаас илүү хувь нь уг асуултанд буруу хариулдаг гэдгийг сануулъя!

$
0
0

Дайсны хил даван тагнуул хийхээр бул чулуу, мод, бүр заримдаа хиймэл газар шороо шиг болж хувирдаг үзэгдлийг бид кинон дээрээс харж байсан. Цаст талаар тайван зугаалаад явж байтал ойролцоохон том хар бул чулуу гараад ирлээ гээд та төсөөлөөд үз дээ.

Үүнийг холоос харахад

Жирийн л чулуу шиг харагдаж байгаа энэ чулууг та цохиж үзвэл алмайрах болно.

Чулууны арын хэсэгт онгойх хэсэг бий. Хий юм харсан байх.

Амьдран суух зориулалтаар засаж янзалсан тухтай өрөө байгаа биз

Бюро А-гээс Antoine гэх нэртэй чулуун-оромжийг санал болгож байна. Энэ оромжид хүссэн болгон амьдарч болно. Амьдарч байгаа нэг нь эрсдэлийг ч үүрэх болно.

Энэхүү төслийг Бюро А хэрэгжүүлж байгаа бөгөөд Альпийн нуруунд аялж яваа хүмүүст зориулсан аж. Энэ оромжинд  буцалж буй амьдралаас орогнох хүсэлтэй хүмүүс түр амьдарч болно. Камин зуух, ор, тавиуртай, байгалийг харж баясах жижиг цонхтой.

Оромжид суухад үнэгүй, гэхдээ эрсдэлийг өөрөө хариуцна, учир нь чулуун дунд байрлаж байгаа тул нуранга орж ирэх аюултай. Орогнох байр нь эргэн тойронтойгоо адил байгалийн өнгө төрхийг харуулсан загвараар хийгдсэн.

Мэдээж, зочид буудал ч юм уу, жирийн тасалгаа шиг ая тухыг мэдрүүлэхгүй ч, Альпийн архитектурын нэг хэсэг болох нь мэдээж юм.

Байгалийн чулуутай адил харагдуулахын тулд оромжийг гадуур нь хиймэл чулууны элемнтээр бүрсэн. Оромжийг барих хамгийн сүүлчийн шат дамжлага бол хиймэл чулуугаар бүрэх:

The post Энэ юу вэ? Хүмүүсийн талаас илүү хувь нь уг асуултанд буруу хариулдаг гэдгийг сануулъя! appeared first on Delgeen.com.

Нисэх онгоц шувуутай мөргөлдөх үед юу болдог вэ? Бурхан минь, ийм зүйлс тохиолддог гэж ёстой бодож байсангүй!

$
0
0

Агаарт дүүлэн нисэх жижиг шувууг харахад нисэх онгоцонд тийм том гэмтэл учруулах юм чинээ хэн ч санахгүй. Жижиг биетэй хэдий ч шувуу онгоцны их бие, тэр бүү хэл хөдөлгүүрийг эвдэн сүйрэлд оруулдаг байна. Агаарын тээврийн нэр томьёонд энэхүү ослыг шувуун цохилт гэх бөгөөд онгоцны аюулгүй байдлын дүрэмд хүртэл бичигдсэн байдаг.

Шувуу ихэнх тохиолдолд тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцтой мөргөлддөг бөгөөд онгоцны хурд нь шувууг хариу реакц үзүүлэхэд нөлөөлдөг байна. Гэхдээ, бага хурдтай нисдэг худалдааны зориулалтаар нисдэг онгоц, хүн тээврийн жижиг онгоцнуудтай шувуу мөргөлдөх тохиолдол цөөн ч гэсэн гарчээ. Эдгээр осол нь одоо ч гарсаар байгаа бөгөөд их хэмжээний хохирол авчирч болзошгүй. Төмөр, гангаар хийгдсэн ч  шувуутай мөргөлдөж онгоц гэхээр юм үлдээгүй өрөвдмөөр онгоцнуудыг танилцуулъя.

1. Шувуутай мөргөлдсөн анхны тохиолдол

Анхны мөргөлдөөн туршлагатай ах дүү Wright-д тохиолджээ. Orville Wright 4 км орчим нисч байтал шувуун сүрэгтэй таарч, нэг нь түүний онгоцтой мөргөлдөөд авчээ. Гэхдээ онгоцонд нөлөөлөхүйц гэмтэл учруулаагүй байна.

 

2. Eastern Airlines-ийн сүйрэл

1960 онд Lockheed Electra I-188 онгоц Бостон хотоос 72 зорчигчидтой хөөрчээ. Хөрөнгүүтээ шувуун сүрэгтэй таарч онгоцны 4 хөдөлгүүрт гэмтэл учирсны улмаас онгоц сүйрч 72 зорчигчийн 62 нас баржээ.

 

3. АНУ-ын агаарын тээврийн 1549 дугаартай нислэг

Саяхан даа, худалдааны онгоц шувуутай мөргөлдөж бөөн шуугиан тарьж байлаа. АНУ-ын агаарын тээврийн 1549 дугаар нислэгийн онгоц ойролцоо нисч байсан галуутай мөргөлдөж бүх хөдөлгүүрийн тюрбин нь гэмтэж онгоц доош шумбах мэт унаж билээ. Ашгүй, туршлагатай нисгэгчийн ачаар онгоцыг тэгшилж чадсан бөгөөд зорчигчид бүгд эсэн мэнд газарджээ.

 

4. STS-114 сансрын олон дахин ашиглах төхөөрөмж

Шувуу ганцхан тийрэлтэт хөдөлгүүрүүдтэй мөргөлдөөд байдаггүй юм байна. 2005 онд сансрын олон дахин ашиглах төхөөрөмжтэй хүртэл мөргөлдөөд авчээ. Төхөөрөмж хурдаа бүрэн аваагүй байсны ачаар сансрын төхөөрөмжид элдэв гэмтэл учруулалгүй цааш хөөрсөн байна.

 

5. Turkish Airlines-ийн Boeing 738

Хэдхэн хоногийн өмнө болсон осол юм. Туркийн онгоц онгоцны буудалд газардахаар доошлох үед сүрэг шувуутай таарчээ. Онгоцны хамрын хэсэгт маш их гэмтэл учруулсныг та бүхэн зурагнаас харж байгаа байх.

Шувуутай мөргөлдөх нь агаарын хөлөгт тохиолдож болох том сүйрэл мөн учир агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч компаниуд гарч болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллацгааж байна. Одоо ашиглаж байгаа нэг хамгаалалтын симтем бол: өөдөөс нисч буй шувууны талаар урьдчилсан мэдээ илгээх, ингэснээр нисгэгч шаардлагатай бол замаасаа бага зэрэг хазайж аюулаас зайлах юм.

The post Нисэх онгоц шувуутай мөргөлдөх үед юу болдог вэ? Бурхан минь, ийм зүйлс тохиолддог гэж ёстой бодож байсангүй! appeared first on Delgeen.com.

“Red Bull”энергийн ундаа хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ? Энэ талаар эртхэн мэдэж авсандаа баяртай байна!

$
0
0

Орчин үед хүмүүс шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэж, ус бага ууж, хангаллтай унтаж амарч чадахгүй байгаа нь амархан ядарч сульдаж байгаагын шалтгаан болж байгаа юм. Үдээс хойш нозоорсон байдлаасаа салахын тулд ихэнхи хүмүүс Red Bull гэх мэт энергийн ундааг авч уудаг. Гэхдээ  Red Bull зүрхний шигдээс, цус харвалтын шалтгаан болдгийг та мэдэх үү?

Үүнийг уусны дараа, таны цусны хэмжээ зүрх судасны өвчнөөр шаналж буй хүнийхтэй ижил түвшинд очдог. Та нэг аяга энергийн ундааг ууснаар кофе ба хийжүүлсэн ундаа уусантай адил хэмжээний энергийг авах боловч, эдгээр энергийн ундааны бүх найрлага нь юу вэ гэдгийг хэн ч мэдэхгүйд л асуудлын гол учир байгаа юм. Түүнчлэн бид эдгээр найрлага нь хүний биед хэрхэн нөлөөлдгийг ч мөн мэдэхгүй.

Мэдээж үндсэн найрлага болох аспартам нь мэдрэлд хортой, харшил болон хорт хавдар үүсгэгч болох нь батлагдсан. Үүнтэй зэрэгцэн бусад найрлагууд нь ч мөн үхэлд хүргэж болзошгүй аюулыг дагуулдаг.

“Өнгөрсөн жилд 143 оронд, 3.5 тэрбум орчим лаазтай Red Bull зарагдсан гэх мэдээ байгаа хэдий ч Red Bull болон бусад төрлийн энергийн ундааны аюулгүй байдлын тухай асуудал хурцаар хөндөгдөж байна” хэмээн доктор Меркола хэлжээ.

Энергийн ундаанууд  цэвэр уснаас ч илүү их хэмжээгээр борлуулагдах болсон байна.

Доор дурьдсан шинжтэй хүмүүс Red Bull-г уухгүй байхыг зөвлөж байна:

  • Түгшсэн
  • Цусны даралт өндөр
  • Их стресс бухимдалтай
  • Каффейнд хэт мэдрэг
  • Цусны бүлэгнэлтэй
  • Ядаргаанд орсон
  • Ямар нэг зүрх судасны өвчтэй

Хэрвээ та бие давхар бол үүнийг мөн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Харин үүний оронд нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, омега 3-г түлхүү хэрэглэх, сахар өөх тосны хэрэглээгээ багасгаж эрч хүчээ сэлбэхийг таньд зөвлөж байна.

The post “Red Bull” энергийн ундаа хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ? Энэ талаар эртхэн мэдэж авсандаа баяртай байна! appeared first on Delgeen.com.


Аялал зугаалгаар явах дуртай хүн бүрийн заавал мэдэж байх ёстой лайфхак. Хуванцар саваар хэрхэн гал асаах вэ?

$
0
0

Хэрвээ та хаа нэгтээ бөглүү газар гацсан бол амьд үлдэхийн тулд гал асаах хэрэг гарна. Гал асаах олон ч арга бий, чүдэнз зураад л асааж байвал өөрийгөө азтайд тооц. Эсвэл чулуу хавриад л асааж болно. Гэхдээ энэ бүхэн байхгүй бол яах вэ, шилийг нарны туяанд барьж байгаад гал авалцаж болох бүхий л зүйлээр гал асаахад бас амар л арга. Өнөөдөр та бүхэнд цаасны өөдөс, усны саваар хэрхэн гал асаахыг зааж өгөх гэж байна. Усны сав нь ямар ч байж болно, гэхдээ өнгөгүй сав нь илүү үр дүнтэйг бодолцоно биз.

Харин шатаах гэж буй цаас нь цагаан байх албагүй. Цагаан өнгө нарны туяаг ойлгодог учир хэвлэмэл, эсвэл дээр нь ямар нэгэн зүйл бичсэн байвал зүгээр. Цаасан дээрээ бага зэрэг хог, үртэс хаявал гал илүү хурдан авалцах магадлалтай.

 

Усны савны хоолой нь зөөлөн байх хэрэгтэй. Зарим савных хатуу байдаг, мөн зарим нэг гэрэл муу нэвтрүүлдэг элемент агуулсан байдаг, ийм саваар гал асаахад хэцүү.

Цаасны эхний давхарга зоосны хэмжээтэй шатаж эхлэхэд дараагийн давхаргыг нэмж гал авалцах нөхцөлийг нэмнэ. Ингээд гал астал цаасны давхаргыг нэмсээр байна.

 

Энэ аргыг та гэртээ туршиж болно. Зүлгэн дээр туршиж үзэх нь илүү үр дүнтэй, мөн аргал байвал бүр сайн (гал ноцоход багахан л нэмэр болно)

The post Аялал зугаалгаар явах дуртай хүн бүрийн заавал мэдэж байх ёстой лайфхак. Хуванцар саваар хэрхэн гал асаах вэ? appeared first on Delgeen.com.

Хувцасны шүүгээ болон шкафыг эмх цэгцтэй байлгах 19 санаа: Ямар ч айл өрхөд тохилог, тав тухтай орчин бүрдүүлэхэд тусална

$
0
0

Та олон хувцастай, дагалдах хэрэгсэл ихтэй бол эсвэл таны хувцасны шкаф, шүүгээ хэтэрхий замбараагүй бол янзалж цэглэх цаг болжээ. Айх зүйлгүй. Танд хэлэх 19 арга маш богино хугацаанд таны шкаф, шүүгээг цэгцэд оруулаад өгнө. Хамгийн таатай зүйл юу вэ гэвэл, зөвлөмжийн дагуу хийж дууссаны дараа бүх зүйл өөр өөрийн байртай болж зохион байгуулалтад орно. Амралтын өдрийг хүлээх хэрэггүй, одоо л эхэлье.

1. Оролтоо өлгүүр зангидаарай

 

2. Зайг ашиглахын тулд хувцсаа бөөрөнхийлөөрэй

 

3. Долоон хоногийн өмсөх хувцсаа урьдчилан бэлдээрэй

 

4. Газар илүү зайтай байлгахын тулд угаалгын хувцасны уутыг өлгөөрэй

 

5. Гутлын түрийг босоо байлгахын тул усан бассейны зүүг ашиглаарай

 

6. PVC хоолойг эд зүйлс хадгалахад ашиглаарай

 

7. Ванны хөшигний горхинд богино өмдөө өлгөөрэй.

 

8. Гутлын хайрцгийг ашиглан шүүгээний тасалгаа хийгээрэй

 

9. Ор хөнжлийн давууг дэрнийх нь уутанд хийж тавиарай

 

10. Фудболкаа нугалаад босоогоор нь тавиарай, тэгвэл бүгд харагдах болно.

 

11. Гоёл чимэглэлийн хайрцагт оймснуудаа хийж болно

 

12. Чемоданаа хаалганд ойр хананд өлгөөрэй.

 

13. Гутлаа дарсны цаасан хайрцаганд хийж болно.

 

14. Ундааны лаазны бөглөөг давхар өлгүүр өлгөхөд ашиглаж болно.

 

15. Мөс хийдэг саванд үнэт эдлэлээ хийж болно.

 

16. Ашиглахгүй байгаа зүйлээ хандивлаж болно.

 

17. Шүүгээнд таблетээ хадгалах бөгөөд бусад залгууруудыг хийж болно.

 

18. Хулдаасан уутанд хэрэглэхгүй улирлын хувцсаа хадгалж болно.

19. Асуулт дугаар 1 буюу: Хувцасны хэрэглээгээ 25 хувиар бууруулахыг хүсч байвал өөрөөсөө энэ асуултыг асуугаарай: “Энэ мөчид би дэлгүүрээр явж байгаа бол үүнийг худалдаж авах уу?” Хариулт нь үгүй бол болох нь тэр дээ.

The post Хувцасны шүүгээ болон шкафыг эмх цэгцтэй байлгах 19 санаа: Ямар ч айл өрхөд тохилог, тав тухтай орчин бүрдүүлэхэд тусална appeared first on Delgeen.com.

Японы “Мачо”кафе бүсгүйчүүдийг ёстой л хуйлруулах шиг болж байна. Та энэ газраар нэг үйлчлүүлсэн бол дахин заавал ирэх болно!

$
0
0

Япон улсын нийслэл Токио хотын бүсгүйчүүд Hooters маягийн кафегаар үйлчлүүлэх аз завшаан олдоод байна. Macho нэртэй тус кафе нь булчинлаг, гүзээгүй эрчүүдээр зөөгч хийлгэж байгаа нь бүсгүйчүүдийг татах шалтгаан болжээ.

Тус кафегийн цахим хуудаст бичснээр, кафений эзэд өөрсдөөсөө нэгэн төвөгтэй асуулт асуужээ “кафены газрууд ганцхан кофены үрээ тусгайлан сонгож авдаг бол тусгайлан сонгон авсан мачогоор үйлчлүүлж яагаад болохгүй гэж”. Ийм учраас эзэд ийм нэгэн шийдвэрт хүрч, зөвхөн бүсгүйчүүдэд булчинлаг залуучуудаар “дээд зэргийн кофе”-гоор үйлчлэх болжээ.

Хоолны цэсэндээ ч анхаарал хандуулахаа мартаагүй буюу булчинлаг эрчүүд эрүүл хүнс бэлтгэдэг ажээ. Давстай өндөгний цагаан, овьёосны каш, улаан лоолийн соусаар бүрсэн бүдүүн үрийн талх гээд л сонголт өргөн.

Таалагдсан мачо зөөгчтэйгээ зургаа авахуулах, 15 минут цугтаа ярилцах зэрэг боломжийг мөн олгосон байна. Таны сонгосон хоолноос шалтгаалан үнэ харьцангуй өндөрт тооцогдох авч өдөр болгон булчинлаг залуугаар үйлчлүүлээд байхгүй нь мэдээж биз. Тухайлбал, нэг шарвин гэхэд л 1,620 иень буюу 13.50 ам.доллар, гэхдээ бух шиг сайхан залуу шарвин дээр чинь амттан асгаж өгөөд байхад харамсахгүй байх.

Цэсний хамгийн үнэтэй зүйл бол хоол биш юм. Цэсэн дэх“Махан хана” нэртэй зүйл бол булчинлаг залуучуудаар өөрийгөө хүрээлүүлж зургаа авахуулах, үнэ нь 3,219 иень буюу 26 ам.доллар юм.

Харамсалтай нь тус кафе өдөр болгон онгойдоггүй, тусгай цөөн өдөр л онгойдог. Тийм учраас мачогоор үйлчлүүлэх хүсэлтэй бүсгүйчүүдийн урт дараалал кафены гадна талд үргэлжилнэ.

The post Японы “Мачо” кафе бүсгүйчүүдийг ёстой л хуйлруулах шиг болж байна. Та энэ газраар нэг үйлчлүүлсэн бол дахин заавал ирэх болно! appeared first on Delgeen.com.

Хэн ч хараад атаархмаар, дур булаам уруултай болоход туслах 10 арга. Гоё уруултай болохын тулд заавал гель шахуулах хэрэггүй шүү!

$
0
0

1. Дасгал хийх

Энэхүү дасгалыг өдөр бүр хийснээр та долоо хоногийн дараа гэхэд л үр дүнг нь мэдрэх болно.

  1. Уруулаа чадах чинээгээрээ цорвойлгоод  дараа нь аажмаар нээнэ. Бага зэрэг амраагаад дахин давтах маягаар 20 удаа хийгээрэй.
  2. Амаа жимийгээд уруулаа баруун зүүн тийшээ солбиж хөдөлгөнө. Энэ дасгалыг 30 минут хийнэ.
  3. Амаа нээгээд хэлээ аль болох урт гаргаад хэдэн секундын дараа амраана. Энэ маягаар 20 удаа давтаж хийнэ.
  4. Цөөн хэдэн минут ямар нэгэн дууг исгэрээрэй.

 

2. Будалт

Таны уруулыг будалт ашиглан дур булаам харагдуулах хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

  1. Уруулныхаа хэлбэрийг харандаагаар хүрээлээд үлдсэн хэсгийг уруулын будгаар будаарай.
  2. Цайвар өнгийн хүрээлэгчээр  уруулаа хүрээлнэ.
  3. Бараан өнгийн уруулын будгийг уруулынхаа гол хэсэгт түрхэнэ.
  4. Уруулуу нилэнхүйд нь уруул өнгөлөгчөөр өнгөлөөрэй.

 

3. Массаж хийх

Та маш нимгэн уруултай байлаа ч тохирох массажийг хийснээр дур булаам булцгар уруултай болох боломжтой.  Таалагдсан массажаа сонгоод хийгээрэй.

  1. Зөгийн балаар массаж хийх: Зөгийн балыг урууландаа түрхээд зөөлөн үстэй шүдний сойзоор хэдэн минутын турш массаж хийгээрэй.
  2. Цасаар массаж хийх: таньд цас, бага зэрэг мөс, халуун ус хэрэг болно. Нэг нэгээр нь цөөн хэдэн минутын турш уруул дээрээ жин тавиарай. Ингэснээр тухайн хэсэг дэх цусны эргэлт сайжирч уруул тань илүү том зузаан болох болно.

 

4. Зөгийн балтай маск

Энгийн арга бөгөөд түргэн хугацаанд таны уруулыг чийгшүүлж,  хэмжээг нь томруулдаг. Зөгийн бал, элсэн чихэр, нимбэгний шүүс, вазелин тус бүр нэг нэг цайны халбагыг хийгээд халуун усан дээр барьж байгаад  хооронд нь хутгана.  Зуурмаг хөрсний дараа урууландаа түрхээд 20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана. Таны уруул ердийнхөөсөө том болсон байх ба 2 цагийн турш үйлчилнэ.

 

5. Чинжүүний маск

Та улаан чинжүүний маскаар уруулаа хүссэн хэмжээндээ хүртэл томруулах боломжтой. Бага зэрэг улаан чинжүүг нунтаглаад халуун буцалсан ус хийгээд 30 минут орчим байлгана. Үүнийгээ хөвөнд шингээгээд урууландаа түрхэх ба хэд хэдэн удаа давтаж хийнэ. Дараа нь уруул өнгөлөгч түрхэж уруулаа гялалзуулаарай. Гэхдээ уруул хэт мэдрэг учраас улаан чинжүүг дангаар нь хэрэглэж болохгүйг анхаарна уу!

 

6. Нимбэгтэй массаж

Нимбэг жимсэнд  маш олон хэрэгтэй бодис агуулагддаг. Дур булаам сайхан уруултай болоход бидэнд зөвхөн нимбэгний хальс л хэрэгтэй. Үүний тулд нимбэгний хальсыг хальсалж аваад хэсэг хугацааны турш урууландаа массаж хийнэ. Уруул өнгөлөгч түрхэхээ битгий мартаарай.

 

7. Шанцтай маск

Үүнийг бэлтгэхэд оливын тос, шанц, элсэн чихэр тус бүр тал амны халбага орно. Бүгдийг нь нэг хэлбэрт ортол сайтар хутгаад урууландаа түрхээд массаж хийж өгнө.

 

8. Зовхины тос

Та ердийн зовхины тосоор уруулаа томруулах боломжтой. Багахан хэсгийг авч урууландаа түрхээд хөнгөн товшино. Үр дүн нь тэр дороо таньд мэдэгдэх болно.

 

9. Хүйтэн ус, зөөлөн хазалт

Хамгийн бага зардлаар уруулаа томруулахад таньд  хүйтэн ус хэрэгтэй, хайлсан мөс ч байж болно. Уруулаа норгоод тэр даруйдаа баруунаас зүүн тал руу нь зөөлөн хазна. Эхлээд дээд уруулаа, дараа нь доод талын уруулаа хазах бөгөөд 2-3 минутын турш хийгээд уруул өнгөлөгч түрхээрэй.

 

10. Шүдний сойзоор хийх массаж

Цусны эргэлт сайтай байх нь дур булаам уруулын нууц гэдгийг та мэдэх үү? Ийм л учраас шүдээ угаах бүртээ , уруулаа ч мөн шүдний сойзоороо  мартахгүй цэвэрлэж байх нь чухал юм.  Шүдний сойзоороо зөөлөн массаж хийхэд л хангалттай ба үр дүнг нь сайжруулъя гэвэл чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхсэн ч болно. 5-7 минутын турш массаж хийхэд үр дүн нь таньд мэдэгдэх болно.

The post Хэн ч хараад атаархмаар, дур булаам уруултай болоход туслах 10 арга. Гоё уруултай болохын тулд заавал гель шахуулах хэрэггүй шүү! appeared first on Delgeen.com.

Үнэтэй цацлага, үргээгч зэрэгт мөнгөө үрэлгүй энэ хялбар аргын тусламжтай шумуулнаас салаарай! 100% үр дүнтэй гэдгийг хэлэхэд таатай байна

$
0
0

Бид бүгд л зуны улиралд маш их дуртай байдаг. Гэхдээ зун болохоор л шумуулнууд олноороо гэрт үймж биднийг багагүй бухимдуулдаг. Шавьжны хор, алуур зэрэг нь хараахан бүрэн төгс шийдэл болж чаддаггүй. Тэгвэл бид таньд гэрийн нөхцөлд гар доорх материалаа ашиглаад шумуулны эсрэг зангийг хэрхэн хийх аргыг хэлж өгье.

Үүний тулд таньд

  1. Хэрэглэсэн 1.5 эсвэл 2 литрийн ундааны сав
  2. Бор элсэн чихэр
  3. Исгэгч
  4. Ус
  5. Хайч хэрэг болно.

 

Хийх аргыг зургаар үзүүлэв

1. Ундааны савны шошгийг хуулж авна.

 

2. Тал хэсгийг нь хайчилж авна.

 

3. 60 мл бор элсэн чихрийг 200мл халуун усанд хийж хайлуулна.

 

4. Хөрсний дараа савандаа хийнэ.

 

5. 1 мл исгэгч нэмж хийнэ. (үүнийг хутгахад нүүрсхүчлийн хий үүснэ)

 

 

6. Хайчилсан хэсгээ дээрээс нь давхарлаж тавина.

 

7. Хар даавуугаар бүрхэнэ.

Хэрхэн ажилладаг нь таньд сонирхолтой санагдаж байна уу?  Шумуулнууд хүн амьтны ялгаруулж байдаг нүүрсхүчлийн хийнд татагддаг. Дээр хийсэн шийдэл буюу элсэн чихэр, исгэгч нь нийлээд нүүрсхүчлийн хийг маш удаанаар ялгаруулж, савыг нээх үед шумуулнууд цугларч усанд орж амьсгал хураах болно.

Та үүнийг туршиж үзээд үр дүнг нь хуваалцаарай.

The post Үнэтэй цацлага, үргээгч зэрэгт мөнгөө үрэлгүй энэ хялбар аргын тусламжтай шумуулнаас салаарай! 100% үр дүнтэй гэдгийг хэлэхэд таатай байна appeared first on Delgeen.com.

Таныг амжилттай яваа гэдгийг илтгэх 25 шинж: Дэлхийн алдартнуудын бүгдэд нь эдгээр шинжүүд агуулагдсан байдаг!

$
0
0

Бид гуньж гутран, хар бараан өдрүүд тэр бүү хэл жилүүдийг үддэг билээ. Ганцаардаж гуниглан, айдас хүйдэст автсан үедээ аз жаргал, баяр хөөртэй амьдралд хүрэшгүй мэтээр сэтгэдэг. Би өөрийг сурагчид болон үйлчлүүлэгчиддээ байгаа зүйлдээ талархсанаар хүн аз жаргалтай амьдарч болдог гэж заадаг. Бид үргэлж л завгүй байдаг бөгөөд өөрийн гаргасан бяцхан амжилтандаа баярлан талархахаа хэдийнэ мартчихсан байдаг юм. Та асар их амжилтанд хүрч, амжилттай явж байна гэж хэсэгхэн хугацаанд төсөөлөөд үз дээ. Амьдрал мэдээж амар биш ч гэсэн бид сөрөг зүйл дээр аль болох бага төвлөрч, юмсыг эерэгээр харж эхлэх юм бол амьдрал амттай болж эхлэнэ.

Дараах 25 шинжээр амьдралдаа амжилттай яваа эсэхээ дүгнээрэй:

1. Таны харилцаа сэтгэл хөдөлгөм байхаа больсон

2. Хүсч байгаа шигээ их мөнгөтэй биш ч боломжийн амьдарч чаддаг

3. Туслалцаа, дэмжлэг авахаас айдаггүй

4. Хаа байгаа газраа өөрийнхөөрөө байж чаддаг

5. Та өндөр шаардлагатай

6. Таалагддаггүй зүйлсээ зүгээр л зөнд нь орхидог

7. Толинд өөрийгөө хараад талархдаг

8. Шүүмжлэхээ багасгаж, илүү эерэг боддог болсон

9. Бүтэлгүйтэл, уналт нь өсч дэвжихийн эхлэл мөн гэдгийг ойлгосон

10. Таны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй

11. Гэр бүл, найз нөхөд, хайртаасаа “Хайртай” гэдэг үгийг олонтаа сонсдог

12. Нэгэнт л өөрчилж чадахгүйгээс хойш хүлээн зөвшөөрсөн, гэхдээ хүлээн зөвшөөрч чадахгүйгээ өөрчилдөг.

13. Гомдолж байхаа болиод шийдвэр гаргадаг болсон

14. Эцэг эхээ буруутгахаа болин тэднийг байгаагаар нь хүлээн авсан

15. Бусад хүмүүс чиний тухай юу гэж боддог нь чамд хамаагүй

16. Таны өмнөх найз залуу/бүсгүй сайн явж байвал баярладаг

17. Бусдын амжилтанд чин сэтгэлээсээ баярладаг

18. Өөрийн мэдрэмжээ хуваалцан, өөрийнхөөрөө байж чаддаг

19. Өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй

20. Магтаалыг дуртайяа хүлээн авдаг.

21. Хүсэн хүлээдэг зүйлтэй

22. Өөрийн гэсэн зорилготой

23. Бусдыг өрөвдөн хайрладаг

24. Ажлаа чухалчлан үздэг

25. Бусдаар хайрлагдахуйц нээлттэй, халамжтай

The post Таныг амжилттай яваа гэдгийг илтгэх 25 шинж: Дэлхийн алдартнуудын бүгдэд нь эдгээр шинжүүд агуулагдсан байдаг! appeared first on Delgeen.com.

Таныг ямар ч аюулаас хамгаалах, эзэндээ хамгийн үнэнч 10 “хамгаалагч”нохой: Тэд хэний ч сайн найзууд болж чаддаг!

$
0
0

Булдог

Олон янзын үүлдрийн нохдын дотроос булдог шиг хүчтэй, бие хаатайг нь олохгүй ээ. Манаж байгаа зүйлээ хэзээ ч бусниулахгүй байх занг бий болгох гэж 200-гаад жилийн турш булдогийг хүмүүжүүлсээр иржээ.  Булдог нь эзэндээ туйлын үнэнч байдаг. Тэд хүнийг хазвал ясыг нь шууд хугалдаг тул барагтаа бол хуцдаггүй ажээ. Эр булдог дундажаар 68 кг жинтэй байдаг. Тэд бусад ноходтой адилхан ухаалаг биш учраас байнга олон янзын команд зааж өгч, дахин дахин өөр өөр аргаар сургаж байх шаардлагатай. Гэр бүлээ хамгаалдаг болгон сургах шаардлагагүй. Учир нь булдог ойртож ирсэн, хажуугаар өнгөрсөн танихгүй хүн бүрийг идшээ гэж бодон дайрч байдаг. Булдогийг байранд тэжээснээр хашаанд тэжээвэл илүү тохиромжтой. Дээд тал нь 8 жил амьдардаг. Таны гэрийг найдвартай хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

 

Ротвэллер

Гэр бүлээ хамгаалахаас илүүтэйгээр гадны хүн рүү дайрах хандлагатай байдаг. Олон хүн ротвеллерийг аюултай нохой гэж үздэг ч бодит байдал дээр энэ бүх таагүй зүйлс нь эзнийх нь халамж арчилгаа муутай, буруу сургаснаас болдог байна. Эртний  Ромын хилээ мануулж, эд таваараа хамгаалуулдаг байсан нохдын үр төл гэж үздэг. Нохойны нэр нь Германы “нядлагч” нэх үгнээс үүсэлтэй бөгөөд нядлагч махаа зарж олсон мөнгөө эл нохойгоор харуулдаг байснаас болсон хэрэг. Эзэндээ үнэнч учир сайн хоточ нохой болдог бөгөөд дэлхийн хамгийн дуулгавартай нохдын тоонд яахын аргагүй ордог . Хүүхдэд эрсдэлтай нохой гэж үздэг байна. Хүүхдүүд нь том болсон айлд тэжээвэл зүгээр гэж зөвлөдөг. Тэдэнд зайтай амьдрах орчин хэрэгтэй бөгөөд өдөр тутмын мал маллах зэрэг ажлыг өгвөл тохиромжтой байх болно.

 

Добермэн Пиншер

Байгалаасаа эзнийгээ аюул ослоос хамгаалах зөн билигтэй. Добермэнийг дэлхийн хамгийн сайн хоточ нохой хэмээн үздэг. Добермэн зөвхөн эзнийхээ тушаалаар л хүн рүү дайрдаг учраас цэрэг цагдаагийн газар ихээр ашигладаг. ерөнхийдөө түрэмгий зан авиртай ч сайн сургаж чадвал өөрчлөгдөх боломжтой. Маш ухаалаг нохой учраас бие, сэтгэлийг нь зэрэг сургаснаар дуулгавартай нохойтой болж болно.

 

Кувасз

Аймшиггүй эр зоригтой, дэлхийн хамгийн сайн хамгаалагч нохдын нэг. Түүний нэр нь Туркээр “язгууртны зэвсэглэсэн хамгаалагч” гэсэн утгатай үг ажээ. Төвдөөс гаралтай бөгөөд өдгөө Унгарт тэжээж байна. Унгарын эзэн хаан, Европын эзэнт гүрэн зэрэг язгууртнууд тэжээсээр иржээ. Олон зуун жилийн дараа л жирийн иргэд өсгөн тэжээн малаа маллуулах болжээ. Дуулгавартайгаар юмыг сурдаг учраас мэргэжлийн сургагч шаардлагатай. Эзэн нь өөрөө удирдан манлайлдаг, тайван, өөртөө итгэлтэй тийм л хүн байх хэрэгтэй. Туйлын үнэнч, таны төлөө амиа золиослохоос ч буцахгүй.

 

Аварга Шнаузер

Дундажаар 45 кг жинтэй байх ба олон зуун жилийн турш гэр байшин хамгаалах, мал маллах, цагдаагийн газарт хар тамхи, тэсрэх бодис илрүүлэхэд нь туслаж иржээ. Нэлээн тайван, чимээ багатай нохой учраас тайван байхыг хүсч байгаа айлд яг тохирно. Танихгүй хүнд ихээхэн сэжиглэнгүй ханддаг. Заах хэлбэрээ байн байн өөрчилж байхгүй бол амархан уйдах гээд байдаг муу талтай. Аль болох гэрт ганцаарангий нь үлдээхгүй байхыг хичээгээрэй. Гэрийн эд зүйлсийг уйдсандаа зажилан эвдэлж мэднэ. Зөв сургаж чадах юм бол туйлын нөхөрсөг нохойтой болох боломжтой.

 

Төвдийн мастиф

Энэхүү нохой нь ууланд сайн гүйдэг, шилүүстэй таарсан тохиолдолд ялдаг. Угтаа мастиф үүлдрийн нохой биш юм. Анх түүнийг харсан Барууныхан л мастифтай төстэй харагдсан болохоор л мастиф байна гэж бодоод ийнхүү нэрлэсэн хэрэг л дээ. Эр мастиф нохой 102 кг жинтэй байдаг. Непалаас Төв ази хүртэлх олон ч айлыг хэлэн зуун жилийн турш манаж иржээ. Өдөр нь Төвдийн уулан дээрх Бурханы шашны хийдүүдийг хамгаалж, шөнө нь шилүүс, чоно зэрэг гадны биетүүдээс лам нарыг хамгаалдаг байсан ажээ. Орчин үед цагдаагийн газарт алба хааж явна.

 

Комондор

Добермэн байгалаасаа эзнээ хамгаалах зөнтэй байдаг ба татвар хураадаг хүмүүс дагуулан явдаг байжээ. Өдгөө Доберменийг дэлхийн хамгийн сайн хоточ нохой гэж үздэг ч түүний түрэмгий занг танихгүй хүн, хүүхдэд хортой гэж үздэг. Бодит байдал дээр тэд хувийн зохион байгуулалт сайтай, эзнийхээ заавраар л хүн рүү дайрдаг учраас цагдаа сэргийлэхийн байгууллагат ажиллуулж байна. Нохой үржүүлдэг олон ч хүн добермэний түрэмгий аашийг засахаар сүүлийн жилүүдэд ихээхэн оролдож байгаа бөгөөд добермэний эзэн хүн нохойныхоо бие сэтгэлийг зэрэг сургах хэрэгтэй. Гэрт ганцаарангий нь үлдээхгүй байвал зохино.

 

Боербол

Зарим хүн хулгайч, дайран орогчоос гэрээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байхад зарим нь арслан, хэрснээс хамгаалдаг. Боерболыг тэжээснээр та дэлхийн хамгийн аймшигтай, том амьтнаас ч айхгүй байж болно. Өмнөд африкын энэхүү нохой нь мастиф болон булдог нарын эрлийз бөгөөд саваннд 400-гаад жилийн өмнө суурьшсан байдаг. Дэлхийн хамгийн зоригтой нохдын нэгэнд тооцогддог бөгөөд цөөвөр чоноос гэр бүл болон мал сүргээ эрэлхэгэр хамгаалдаг. Мэргэжилтнүүд Боерболыг бага насны хүүхэдтэй хамт хэзээ ч үлдээхгүй байхыг зөвлөж байна.

 

Европын хоньчин

Тал дээр ганц  айл амьдарч байтал урилгагүй зочин ирвэл яах вэ? евро-азийн тал нутаг дахь Оросын фермерүүдийг хамгаалахын тулд хэдэн зуун жилийн турш үржүүлсэн Европын хоньчин. Тэд Оросын шоронг хамгаалдаг бөгөөд хоригдлуудыг оргохоос хамгаалдаг ажээ. Иранчууд ферм дээрээ ажиллуулдаг бөгөөд асар олноор нь үржүүлдэг байна. Эр нохой нь 140 кг жинтэй байдаг болохоор хүрэн баавгайг санагдуулна. Хазахдаа туйлын аймар, хуцах нь ч бас сүртэй байна. Тэд эзэндээ насан турш үнэнч байх ба танихгүй хүмүүс, орж гарсан хүмүүст туйлын дургүй ханддаг. 10-12 насладаг.

 

Герман хоньчин

Аль ч талаас нь аваад үзсэн обчаркыг гүйцэх хоточ нохой гарсангүй ээ. Обчарк эзнийхээ бүхий л командыг биелүүлж чаддаг хамгийн ухаалаг нохой билээ. Тэдний ухаалаг зан, өөрийгөө золиослох чадвар нь тэдний дүрийг кинонд мөнхөлж, реалити шоунд оролцуулж, Дэлхийн Нэгдүгээр дайнаас амьд үлдсэн Рин тин тиний дүрийг бүтээхэд тусласан. Тэдний гэмт хэрэг илрүүлэх чадвар нь хосгүй бөгөөд удаан хугацаагаар ядралгүй ажилладаг, галын шугаманд эрэлхэгээр ордог зэргээс нь үүдэн тэднийг аврах ажиллагаанд оролцуулдаг билээ. Гэрт байгаа хүүхэд обчаркыг удирдан чиглүүлэхгүй байгаа тохиолдолд обчарк хүүхдэд туйлын түрэмгий ханддаг. Тэд олон янзын даалгаврыг сурч, гэрээ сайн санаж, эзнийхээ зааврыг гүйцэтгэн, дуулгавартай байж чаддаг. Тэд дайсныг найзаас ялгаж чаддаг туйлын гярхай амьтан юм.

The post Таныг ямар ч аюулаас хамгаалах, эзэндээ хамгийн үнэнч 10 “хамгаалагч” нохой: Тэд хэний ч сайн найзууд болж чаддаг! appeared first on Delgeen.com.


Нөхөр маань шөнө болгон хурхираад огтхон ч унтуулдаггүй байлаа. Харин энэ 6 хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсноос хойш би амар тайван унтдаг болсон!

$
0
0

Үндэсний нойрны сангаас хийсэн судалгаагаар 90 сая гаруй насан хүрсэн америкчууд хурхирдаг гэсэн тоо гарчээ. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэрэглэж буй хоол хүнс нь тэднийг хурхирахад хүргэж байгааг мэддэггүй.

Гуурсан хоолойн булчин суларч хэл хойш унждаг учир хүн хурхирдаг. Агаар хоолойгоор дамжин өнгөрөхөд хоолойн хана чичирч бидний сайн мэдэх хурхирах чимээ гардаг ажээ.

Хурхирдаг хүний хажууд унтаж байгаа хүн илүү тайван бус байдалд унтдаг. Гэхдээ зарим тохиолдолд хурхирч байгаа хүн өөрөө өөрийгөө сонстол хурхирч шөнө дөлөөр сэрэх явдал ч байдаг байна.

Зарим хүмүүс хурхирах байдалтайгаа ямар нэгэн байдлаар тэмцэн хурхирахаас сэргийлэх элдэв хэрэгсэл, зарим нь бүр мэс ажилбар хийлгэдэг. Гэвч, үүнээс илүү хялбар арга байдаг.

Kevin Meehan-ы зөвлөж байгаагаар Meehan  аргаар буюу хоолны тусгай дэглэм барьснаар хурхирах байдлаас салж болно гэжээ.

Meehan хэлэхдээ, бидний хэрэглэж буй хоол хүнсний зарим нь гуурсан хоолойн булчирхай болон булчингийн томролтыг багасгах үйлчилгээтэй байдаг тул хурхирах байдлыг багасгах боломжтой. Доор дурдсан хүнсийг буюу “prostaglandin 2”-ийг бага хэрэглэж байгаа нь мөн эрүүл мэндэд ч бас бус өөр сөрөг нөлөөтэй байдаг гэжээ.

Хоолойгоор агаар чөлөөтэй нэвтрэх зай багасах нь түүнийг чичрэхэд маш их нөлөөтэй, ийм ч учраас бид хурхирдаг гэдгийг мэднэ. “Хоолой болон хамарны агаар нэвтрэх замыг чөлөөтэй байглах нь зайлшгүй үүрэг мэт ойлгох хэрэгтэй” гэж Meehan нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.

Түүний ярилцлагын дагуу Medical Daily сэтгүүл хурхирах байдлаас салгах хоол хүнсний жагсаалтыг гаргасан байна.

1. Үнээний болон бусад төрлийн сүү

Өчүүхэн хэмжээний лактоз харшил хөдөлгөж мэдэх тул хурхирахад нөлөөлдөг байна. Үнээний болон бусад малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг ханиад томууны үед хэрэглэхэд цэр ховлох үйлчилгээ үзүүлдэг нь ч мөн хурхирахад хүргэнэ.

Иймд, шар буурцгийн, миндаль самарны сүү, мөн ямааны сүү уух нь хурхирахад бага нөлөөлнө.

 

2. Загас

Өөх тосоор баялаг , арахидонийн хүчил ихтэй улаан төрлийн мах хэрэглэснээр хоолойн булчирхай томроход нөлөөлж хурхирдаг. Иймд, улаан махны оронд загасны мах, ногоо хэрэглэж уургаа авч болно. Мөн, эдгээр хоол хүнс нь тосны хүчиллэгтэй тул элдэв үрэвслийг багасгахад дэм болно.

 

3. Сонгино

Сонгино нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна цэр,нус бөөгнөрөх үйлчилгээг багасгах тул таны хоолой, хамрын замыг цэвэр байлгаж хурхирахыг багасгана.

 

4. Нимбэгтэй цай

Нимбэгтэй аяга цай уухад хурхирахыг мөн багасгана. Хэрвээ гаатай цай бол бүр ч үр дүнтэй.

 

5. Зөгийн бал

Зөгийн балтай цай, бүр болохгүй бол халбага зөгийн бал унтахдаа уухад хурхирахыг багасгах бөгөөд хамар хоолойг зөөллөж өгнө. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хоолойн үрэвслийг дарна.

 

6. Куркума

Уг хоол амтлагч нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хурхихыг багасгана. Хоолонд хийхээс гадна хүйтэн жимсний шүүсэнд хийж унтахдаа ууж болно.

The post Нөхөр маань шөнө болгон хурхираад огтхон ч унтуулдаггүй байлаа. Харин энэ 6 хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсноос хойш би амар тайван унтдаг болсон! appeared first on Delgeen.com.

Танай зурагтын дэлгэц дээр зураас үүссэн бол санаа зовох хэрэггүй. Энэ аргын тусламжтай 1 минутын дотор асуудлыг шийдээрэй!

$
0
0

ТВ эсвэл компьютерийн LCD дэлгэц дээр үүссэн зураас биднийг багагүй бухимдуулдаг. Дэлгэцээ засварт нэлээд үнэтэйгээр сэргээлгэж асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй мэт санагдаж байна уу? Тэгвэл таны угаалгын өрөөнд хэвтэж байгаа гар доорх зүйлээр дэлгэцийн зураасыг амархан арилгаж болох юм байна. Итгэмээргүй, ид шидийн мэт санагдах хэдий ч маш энгийн бодит арга юм. Доорх видеоноос дэлгэцийн зураасыг хэрхэн арилгаж дэлгэцээ аварч байгааг үзээрэй.

Хэлэх үггүй, амархан байгаа биз. Хөвөн даавуун алчуур, вазелин байхад л асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хоёр зүйл айл болгонд байдаг, байхгүй бол ойрхон дэлгүүрт байж л байгаа. Одоо ямар нэгэн бухимдалгүйгээр дэлгэцнийхээ зураасыг арилгаж чаддаг боллоо.

The post Танай зурагтын дэлгэц дээр зураас үүссэн бол санаа зовох хэрэггүй. Энэ аргын тусламжтай 1 минутын дотор асуудлыг шийдээрэй! appeared first on Delgeen.com.

Та дараах зургаас хэчнээн өнгө олж харж байна вэ? Хариулт нь таны нүдний талаар маш чухал мэдээллийг өгөх болно!

$
0
0

Өнгө нь хүн бүрийн өөр өөрөөр хүлээн авдаг тайлагдашгүй гайхамшиг билээ. Зарим хүн ногоон өнгийг олж харж байхад зарим нь чаддаггүй. Хүн бүр өнгийг өөр өөрийнхөөрөө мэдэрч байдаг болохоор яахын аргагүй гайхамшигт үзэгдэл билээ. Эгэл жирийн нэгэн даашинз хэн нэгний өнгийг мэдэрч байгаа байдал нөгөөг нэгнийхтэйгээ таардаггүйг бидэнд ойлгуулсан. Бид үнэхээр өнгийг өөр өөрөөр мэдэрч байдаг хэрэг үү? Өнгийг хэрхэн мэдэрч байгаад бидний нүдэнд хэдэн янзын өнгө хүлээн авагч болон нүдний эвэрлэг бүрхэвч  байгаа нь  нөлөөлдөг юм байна. Мэдрэл- зах зээлийн мэргэжилтэн Профессор Диана Дервал таны нүдэнд хэдэн янзын эвэрлэг бүрхэвч байгааг тогтооход чинь туслах сорилыг хүргэж байна.

 

Сорил

20-оос бага өнгийг олж харсан бол – таны нүдэнд ердөө 2 төрлийн эвэрлэг бүрхэвч байна гэсэн үг юм. Нохой л ийм байдаг байна. Та хар, хул шаргал, цэнхэр хувцах өмсөх дуртай. Хүн амын 25 хувь нь 2 төрлийн өнгийг л ялгадаг байна.

20-32 төрлийн өнгийг олж харсан бол – танд 3 эвэрлэг бүрхэвч байна. Өөрөөр хэлбэл та үзмэн ягаан, ногоон болон улаан өнгийг сайн хардаг гэсэн үг юм. Та олон янзын өнгөнд дуртай. Нийт хүн амын 50 хувь нь эл төрөлд багтдаг.

Хэрэв 39-өөс илүү тооны өнгийг харж байгаа бол – та үндсэн 4 өнгийг буюу үзмэн ягаан, ногоон, улаан, шар өнгийг ялгадаг юм байна.  Та шар өнгийг хараад цухалддаг учраас шүүгээнд чинь шар өнгийн хувцас огт байдаггүй. Нийт хүн амын 25 хувь нь 4 өнгийг ялгаж харна.

39-өөс дээш өнгийг харж байгаа бол – Та үнэхээр гайхамшигтай чадвартай юм. Энэхүү судалгаанд нийт 39 өнгө байгаа бөгөөд таны компьютерийн дэлгэц 35 өнгийг нь л үзүүлж чаддаг юм.

The post Та дараах зургаас хэчнээн өнгө олж харж байна вэ? Хариулт нь таны нүдний талаар маш чухал мэдээллийг өгөх болно! appeared first on Delgeen.com.

Ач холбогдол өгөлгүй орхисноос болж, дараа нь эрүүл мэндэд ноцтой өвчин үүсгэдэг 4 шинж тэмдэг!

$
0
0

Хүн болгонд үе үе ямар нэгэн өвчин мэдрэгддэг – толгой, хөл, нуруу, гэдэс… Орчин үеийн хүмүүс бид өвчнөө өвчин намдаах эмээр дарж өдөр тутмынхаа амьдралд эргэн ордог, эмч рүү гүйж байх цаг зав үнэндээ хэнд ч алга. Өвчин ямар ч шалтгаантай байж болно: стресс, мэдрэлийн ядаргаа, шингэний дутагдал, буруу хооллолт, үрэвслийн явц … Мэдээж өвдөлт болгон ямар нэгэн хүнд өвчнийг илэрхийлэхгүй, гэхдээ л анхааралдаа авах ёстой.

Ямар өвдөлтөд бид илүү их анхаарал хандуулах вэ?

Нурууны огцом өвдөлт

  • Булчингийн чангарлыг энэ удаад хэлсэнгүй. Ядарснаас эсвэл нурууны буруу байрлалаас үүдсэн өвдөлт биш. Нуруунд гэнэт ирэх даралт, үргэлжлүүлээд огцом өвдөлт, магадгүй яг л түлж байгаа мэт мэдрэмжтэй өвдөлт юм. Үүний шалтгаан нь юу вэ? Эмч нарын нотлож байгаагаар бол атеросклерозийн улмаас цээжинд байрлах хамгийн бүдүүн артерийн судасны гажиг гэж үзэж байна. Артерийн судас аажимдаа нарийсаж нуруунд өвчин мэдрэгдэж байгаа хэрэг.
  • Үүнээс гадна, бөөрний чулуунаас үүдэлтэй нурууны өвдөлт байж болно. Энэ тохиолдолд нурууны өвдөлт илүү хүчтэй ч зөвхөн нэг талдаа л мэдрэгдэх ажээ.

 

Гэдэсний хатгаж байгаа мэт өвдөлт

  • Гэдэс, хэвлийн хэсгээр өвддөг, гэхдээ ямар өвдөлт вэ гэдгийг та өөрөө ялгаж сурах хэрэгтэй. Юуны түрүүнд биеийн халуунаа үзээрэй: хэрвээ өндөр халуунтай байвал үрэвсэл байна гэж үзнэ. Хэрвээ хэвлийн баруун хэсгээр хатгаж өвдөж байгаа бол мухар олгой байх магадлалтай. Эсвэл өөр төрлийн үрэвсэл байж болзошгүйг анхаарна уу.
  • Хэрвээ хавирганы доод хэсгээр өвдөлт мэдрэгдэж байвал бас л мухар олгой байж болох талтай. Ямар ч тохиолдол эмч үзэж онош тавих ёстойг анхаараарай. Гэдэс, хэвлий хавьд мэдрэгдэх өвдөлтийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг бид танд сануулаад байгаа юм.

 

Цээж хэсгээр богино хугацаанд өвдөх

  • Цээжинд гэнэт мэдрэгдэх өвдөлт нь гар, хүзүү рүүгээ нөлөөлж байвал зүрхний өвчний шинж тэмдэг бөгөөд үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Ажлын ачаалал багатай ч амархан ядарч, шатаар дээш өгсөхөд дотор чинь эвгүйрхэж байгаа бол зүрхээ шалгуулах яаралтай дохио гэдгийг анхаарна уу.

 

Шээхэд өвдөлт мэдрэгдэх

  • Шээх тоолондоо давсаг орчим өвчин мэдэрч, хорсож байгаа бол халдварт өвчний шинж тэмдэг байж болно. Аливаа халдварт өвчин нь ядаргаа, халуун болон гэдэс орчмын өвдөлттэй давхар мэдрэгдэнэ. Мөн цистит, бөөрний үрэвсэл байж болно. Эмч үзэж зөв онош тавих ёстойг та мартаж болохгүй.

Дахин анхааруулж хэлэхэд, эдгээр өвдөлт мэдрэгдвэл сандрах хэрэггүй. Хүн болгонд л эдгээр өвчин их бага хэмжээгээр мэдрэгдэнэ: өдөр сайн хооллоогүй бол толгой өвдөнө, нурууны гажилттай бол нуруу өвдөнө, цусан хангамж муудсанаас болж хөл өвдөнө… Энэ бол байх л асуудал. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зарим тохиолдолд аюултай өвчний шинж тэмдэг болохыг та анхаарна биз ээ.

The post Ач холбогдол өгөлгүй орхисноос болж, дараа нь эрүүл мэндэд ноцтой өвчин үүсгэдэг 4 шинж тэмдэг! appeared first on Delgeen.com.

Ямар ч эм авч уулгүй ханиалгыг тэр дор нь нам дарах найдвартай 8 арга – 100% үр дүнтэй!

$
0
0

Ээж бүрийн мэдэж байвал зохих, ханиалга намдаах гайхалтай жорууд:

1. Байцааны навчийг халуун усанд дүрж гаргаад дээр нь давс болон зөгийн балны холимгийг (1:1 харьцаатай) түрхэнэ. Хөрөхөөс нь өмнө халуун байхад нь цээж юмуу нуруун дээр (зүрхний ойр орчимд биш) тавиад хүнсний скочоор ороогоод, өвчтөнийг сайн ороож, хучиж, дулаална. Хэсэг хугацааны дараа байцааны навчаа авч болно. Холимог арьсанд шингэсэн байх ба үр дүнгээ үзүүлэх болно.

2. Чанасан болон духовканд жигнэсэн лийр бол хүчтэй ханиалга болон багтрааны үед тохиромжтой арга юм. Хатаасан лийрний ханд нь өндөр халуунтай байгаа үед цангааг сайн тайлдаг. 1 стакан хатаасан лийрэн дээр 500 мл ус хийгээд 20 минут чанана. Савыг гадуур нь юмаар ороогоод 4 цаг хандлана. Бэлэн болсон хандаа шүүнэ. Бүлээнээр нь өдөрт 4 удаа 100 мл-ээр хоолноос 30 минутын өмнө ууна.

3. 2 бананыг (түүхий биш) нухаад дээрээс нь 200 мл буцламгай ус хийгээд 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн бал нэмнэ. Бүлээнээр нь уугаарай.

4. 10 ширхэг нандин чавган дээр (финики) 500 мл ус хийгээд 30 минут буцалгана. Сайн шүүж авна. Хуурай ханиалганы үед халуунаар нь ууна. 200 мл сүүнд 6-7 ширхэг нандин чавга хийгээд буцалгаж ууж ч бас болно. Үр дүн ижил.

5. 30 гр үзмийг буцалсан хүйтэн усанд 45 минут дэвтээнэ. Дараа нь үзмээ шүүж авна. Унтахын өмнө үзмээ халуун сүүгээр даруулан иднэ. Хүчтэй ханиалганы үед ч энэ энгийн арга тус болно.

6. Хүүхдийн ханиалганд дараах холимог тус болно. Ойролцоо хэмжээний 1 алим, 1 сонгино, 1 лууванг жижиг үрүүлээр үрнэ.  Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээд сайн хутгана. Хүүхдэд бүлээнээр нь 1 цайны халбагаар өдөрт 4-5 удаа өгнө.

7. 2 хоолны халбага үрсэн алим, 2 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага үрсэн сонгиныг хооронд нь холиод бүлээнээр 1 цайны халбагаар өдөрт 4-8 удаа хэрэглэнэ.

8. Ханиалганы эсрэг «галт» сүү. 10 ширхэг сонгиныг буузных шиг хэрчээд, 1 бүтэн сармисыг жижиглэнэ. Сармис, сонгино дээрээ 500 мл сүү хийгээд сармис сонгиноо зөөлөртөл буцалгана. Бэлэн болсон холимог дээрээ гааны навч, зөгийн бал нэмнэ. 1 цаг хандалсны дараа шүүнэ. Бэлэн болсон хандыг 1 хоолны халбагаар өдөрт хэд хэдэн удаа ууна.

The post Ямар ч эм авч уулгүй ханиалгыг тэр дор нь нам дарах найдвартай 8 арга – 100% үр дүнтэй! appeared first on Delgeen.com.

Viewing all 2930 articles
Browse latest View live