Quantcast
Channel: Delgeen.com
Viewing all 2930 articles
Browse latest View live

Энэ талаар мэдэж авснаасаа хойш би дахин хэзээ ч угаасан хувцсаа гэртээ хатаахаа больсон!

$
0
0

Энэ тухай сонсоогүй юу? Саяхны нэгэн судалгаагаар, угаасан хувцас сэлтийг гэрт хатаах нь хүний эрүүл мэндэд онцгой аюултай гэдгийг нотолжээ. Ялангуяа дархлаа султай, багтраатай хүмүүст нэн хортой гэнэ. Яагаад вэ гэвэл…

Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ.

Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ. Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд, угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ. Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна.

Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй.

Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ.

Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна.

Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй.

Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.

The post Энэ талаар мэдэж авснаасаа хойш би дахин хэзээ ч угаасан хувцсаа гэртээ хатаахаа больсон! appeared first on Delgeen.com.


Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа эдгээр савтай хорнуудыг хэрэглэж, эрүүл мэндээ асар их хохироож байдаг!

$
0
0

Бага байхад биднийг гараа савандаж угааж бай гэж зааж сургасан: хоол идэхээсээ өмнө, гаднаас гэртээ орж ирээд, жорлон ороод, амьтанд хүрээд … Энэ нь ч зөв, гараа угааж ариутгаснаар бид маш олон хортой нянг устгаж байгаа. Нөгөө талаасаа бас сөрөг үр дагавартай ажээ – бид өөрсдийгөө хорт бодисоор хордуулж явдаг байна.

Нянгийн эсрэг саван – энэ бол саванд байгаа удаан үхэл л гэсэн үг. Энэхүү мэдээллээр яагаад энэ саван бидний эрүүл мэндэд хортой болохыг та бүхэнд хүргэх болно.

Энэхүү бодис нь микроб болон нянг устгах зориулалттай ч үнэндээ тийм биш ажээ. Муу нянгуудын адил бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг сайн нянгууд ч мөн устаж үхдэг байна.

Сайн нянгууд хүний биеийн дархлааг дэмждэг. Энэ нянг устгахаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болно. Ингээд ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэл шууд өснө. Ингээд болоогүй ээ.

Ариутгах бодис нь Бисфенол А-гийн хэмжээг нэмэгдүүлж дотоод эрхтэнд жинхэнэ утгаар нь эмх замбараагүй байдал үүсгэдэг байна.

Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, БИСФЕНОЛ-ын их хэмжээ нь маш олон тооны өвчний үндэс болдог гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд, хавдар, зүрх, диабет, үргүйдэл гээд бараг бүгд багтана…

Та нянгийн эсрэг савангаар гараа угааж өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа гэж бодож яваа бол андуурчээ. Муу нянгуудын зэрэгцээ өөрт ашигтай сайн нянгуудыг ч устгаж байна.

Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.

The post Бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа эдгээр савтай хорнуудыг хэрэглэж, эрүүл мэндээ асар их хохироож байдаг! appeared first on Delgeen.com.

Та үүнийг уншсаныхаа дараа хүссэн хүсээгүй ухаалаг утасныхаа хэрэглээг хязгаарлах болно! Яагаад гэвэл…

$
0
0

Бидний бие махбодь болон тархи хэвийн дэглэмийн дагуу амрах ёстой, унтах цагтаа бүтэн нойр авч маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн босох ёстой билээ. Элдэв хэрэгслээс гэрэлтэх гэрэл нь яг л өдрийн гэрэл шиг тархинд нөлөөлдөг ба улмаар тархины мелатонин гэх гормон ялгаруулах үйл явцыг таслан зогсоодог юм. Энэ бол тайван нойрсуулах гормон юм.

Харанхуйд гэрэлтэх гар утасны дэлгэцийн гэрлийг тархи өдрийн гэрэл гэж хүлээн авдаг учраас унтах цаг болоогүй гэсэн дохио өгсөөр байна. Харин таны бие ядарч, унтаж амармаар байгаа. Энэ мэт эсрэг тэсрэг дохионоос шалтгаалан нойр хулжиж эрүүл мэнддээ улам л муугаар нөлөөлөхөд хүргэнэ.

Ингээд гар утас таны биед хэрхэн муугаар нөлөөлж байгааг танилцуулахаар бэлдлээ.

Хорт бодисын хуримтлал

Өдрийн турш хүний биед нейротоксин хуримтлагддаг бөгөөд шөнийн нойрны цагаар хорт бодисыг гадагшлуулдаг байна. Мелатонин болон өөр бусад гормоны ялгаруулалт буурсны уршгаар нойрны дэглэм алдагдах учраас хүн тайван бус, огцом ааштай болоход хүргэнэ. Хорт бодис гадагшлахгүй хуримтлагдсаар байх нь толгой өвдөх, ядрах, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, стресст ороход хүргэдэг ажээ.

 

Суралцах чадвар муудна

“Би сошиал бүртгэлээ нэг шалгаадхая, тэгээд л унтана. Юу вэ? Өглөө болчихсон уу?”. Ийм явдал танд ч бас тохиолдсон л байх. Бид ухаалаг гар утасныхаа хоригдол нь болсон мэт, тэгээд унтаж чадахгүй байгаа юм. Бага унтах тусам тархи шинэ мэдээлэл хүлээж авах чадвар нь муудна. Тархи ядарсан тул тэр болгоныг хүлээж авах чадалгүй байгаа хэрэг.

 

Ой санамж муудна

Шинэ мэдээлэл хүлээж авах нь бүү хэл хуучнаа ч эргэж санах нь муудна. Яг л хувцастай шкаф шиг: эмх замбараагүй шкафнаас хувцсаа яаж хайдаг билээ дээ. Таны тэвчээрийн туйлыг шалгахад хүргэдэг биз дээ?

 

 

Өлсгөлөн

Мелатонины ялгаруулалт алдагдаж унтаж амрах цаг хорогдоход бидний дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа мөн алдагддаг. Жишээ нь, гэдэс ходоод. Бие ядарсан мөртлөө тархи сэргэлэн учраас нэмэлт хоол тэжээл хүсэх дохио ирүүлсээр байх болно. Тэгэхээр ямар нэгэн хоол идэх хэрэгтэй, угтаа бол та идэж уухын оронд унтаж амарч байх ёстой хүн. Энэ нь хоол боловсруулах эрхтнийг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

 

Хараа муудах

Ээж минь бага байхад харанхуй өрөөнд зурагт битгий үзэж бай гэдэг байж билээ. Түүний түмэн зөв байжээ. Зурагт, таблет болон гар утаснаас гэрэлтэх цэнхэр гэрэл бидний нүдний хараанд маш муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа харанхуйд. Зөвхөн нүдний бүтцэд муугаар нөлөөлөөд зогсохгүй харааны мэдрэлд ч нөлөөлнө.

Унтахаасаа 2 цагийн өмнө ямар ч дэлгэц харахгүй байхыг танд зөвлөж байна. Энэ хугацаанд таны тархи унтаж амрах цаг болжээ гэдгийг ойлгох хангалттай хугацаатай байх бөгөөд та тайван нойрсох болно.

The post Та үүнийг уншсаныхаа дараа хүссэн хүсээгүй ухаалаг утасныхаа хэрэглээг хязгаарлах болно! Яагаад гэвэл… appeared first on Delgeen.com.

Та жингээ хасахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах гэдэс цэвэрлэх 8 хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй!

$
0
0

Ердөө гэдэс дотроо цэвэрлээд л овоо хэдэн кг хасна гэвэл та итгэх үү? Үнэн шүү. Хүний гэдсэнд олон кг өнгөр, хорт ялгадас хуримтлагдсан байдаг.

Энэ нь зүгээр нэг илүүдэл жин ч биш, хүний биеийг хордуулж, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сааруулж байдаг хорт бодис юм. Ердийн бичил орчныг дарангуйлж, эмгэг үүсгэгч биетүүд үржих таатай орчин үүсгэнэ. Харин бид элдэв харшил, батга үрэвсэл яагаад гарах болов, хоолны шингэц яагаад муудав? гэж гайхдаг.

Яаж энэ асуудлаа шийдэх вэ? Гайхмаар амархан! Дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхэд л болно.

Шулуун гэдэс цэвэрлэх 8 энгийн арга

1. Ус их уух

Олонх хүний бие усгүйжсэн байдаг. Энэ бол гэдсэнд хорт өнгөр тогтох үндсэн шалтгаануудын нэг. Ялгадас гадагшлуулахын тулд гэдсэнд ус маш чухал. Таны бодож байгаагаас ч их ус шаардлагатай.

Өдөр бүр 2 литрээс багагүй ус ууж байгаарай.

Зарим мэргэжилтнүүд 3 литр ч гэдэг. Хорт бодис хуримтлагдахаас хамгийн найдвартай хамгаалах арга юм. Хамгийн гол нь таны уусан кофе, цай, ундааг тооцохгүй, зөвхөн цэвэр усны хэмжээ гэдгийг анхаарна уу.

 

2. Чавганы шүүсээр гэдэс цэвэрлэх

Чавганы шүүсэнд эслэг (ургамлын эсийн хальсны эд) маш ихээр агуулагддаг. Иймээс бүдүүн гэдэс цэвэрлэхэд тохиромжтой. Өглөөний цай уухаас өмнө 225 мл, өдрийн хоолны дараа мөн ийм хэмжээтэй чавганы шүүс ууна.

Ойр ойрхон хүндээр бие засаад эхэлбэл шүүс уухаа багасгаарай. Шулуун гэдэс хамааралтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүс уухгүй л бол бие засдаггүй болж мэднэ.

 

3. Эслэг сайн идэх

Эслэг зөвхөн чавганд их хэмжээтэй байдаг юм биш.

Дараах жимснүүдийг ч мөн хэрэглээд үзээрэй. Үүнд:

  • Авокадо
  • Жимсгэнүүд
  • Наргил модны самар
  • Инжир
  • Окра
  • Брюссель байцаа

Гэдэс дотроо эрүүл байлгая гэвэл эмэгтэйчүүд 19-50 насандаа өдөрт 25 гр эслэг идэх ёстой. Эрчүүдийн хувьд энэ хэмжээ 38 гр байна.

50 наснаас хойш эмэгтэйчүүд 21 гр, эрчүүд 30 гр эслэг идвэл зохино.

 

4. Нимбэгийн шүүс тогтмол уух

С амин дэмийн өндөр агууламжтай, антиоксидант шинж чанартай.

Судалгаанаас үзвэл нимбэгийн шүүс нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй ажээ. Бодисын солилцоог сайжруулж, биед хэрэгцээгүй болсон элдэв бодисыг эрчимтэй гадагшлуулах үйлчилгээтэй.

Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус ууж заншаарай.

 

5. Пробиотик хэрэглэх

Пробиотик гэдэг нь хүний биед ашигтай амьд бичил биетүүд юм. Зарим эм бэлдмэл, тухайлбал антибиотик тэдгээрийг устгадаг.

Пробиотикийн хэвийн хэмжээг сэргээхийн тулд дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

  • Йогурт Тараг
  • Даршилсан байцаа
  • Хар шоколад
  • Даршилсан ногоонууд

 

6. Маалингын үрийг бараг бүх хоолонд хийх

Бараг л бүх хоолондоо хийж, овьёос, бүх төрлийн будаа, йогурттай хольж болно. Маалингын үр нь шулуун гэдсийг суллаж өгөх омега-3 тосон хүчил агуулдаг. Мөн бусад үр тариаг бодвол эслэг ихтэй.

Энэ хоёр онцлогоороо шулуун гэдсийг бохирдсон өнгөрөөс цэвэрлэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн болдог юм.

100 гр маалингын үрд 27 гр эслэг агуулагдана. Иймээс өдөр тутам хэрэглэх болвол тунг нь тааруулаарай. Хэт ихэдвэл гэдэс туулгах аюултай.

 

7. Алимны цуугаар цэвэрлэх

Алимны цуу пробиотикийн өсөлтийг дэмждэг фермент агуулна. Мөн хүчиллэг орчин нь гэдэсний хананд он удаан жил хуримтлагдаж наалдсан муу өнгөрийг арилгана.

Нэг аяга бүлээн усанд 2 хоолны халбага алимны цуу, 2 хоолны халбага байгалийн зөгийн бал хийж сайн хутгаад ууна.

Өглөө болгон ууж, тогтмол хүндээр бие засдаг болтлоо хэрэглэнэ.

 

8. Цагаан гааны цай уух

Цагаан гаа хүний биеийг дотроос нь халааж өгснөөр хоолны шингэцийг сайжруулж, ялгадас хурдан гадагшлуулах үр дүнтэй. Цагаан гааны цай хийж уувал сайн.

Цай бэлдэхэд:

  • Үрэгчээр үрсэн шинэ цагаан гаа – 2 цайны халбага
  • Нунтаг куркума (turmeric) – ¼ цайны халбага (өтгөн хаталтын үндэс болсон гэдэсний дүүрэнгийг багасгана)
  • Цэвэр ус – 5 аяга

Усандаа цагаан гаа, куркума хийгээд буцалтал нь халаана. Галаа багасгаад 10 минут зөөлөн буцалгана. Гал дээрээс аваад зөгийн бал нэмж амталж болно.

Жирэмсэн эхчүүд болон эм бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс эхлээд эмчтэйгээ зөвлөж байж энэ цайг уух хэрэгтэйг анхаарна уу.

The post Та жингээ хасахыг хүсэж байна уу? Тэгвэл дараах гэдэс цэвэрлэх 8 хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй! appeared first on Delgeen.com.

Толгой аль хэсэгт, яаж өвдөж байгаагаас хамаараад эрүүл мэндийн өөр өөр асуудлуудтай холбогддог. Үүнийг та заавал мэдэж байх ёстой!

$
0
0

Хүн бүрийн л толгой үе үе өвддөг. Толгойн өвчний гол буруутан нь бид өөрсдөө. Сайхан үдэшлэг маргааш өдрийг баллаж орхидог нь үнэн. Харин юунаас болоод толгой өвдөх болсноо мэдэхгүй бол яах вэ? Толгойн өвчин бусад эрхтнүүдийн л адил “Хүүе, түр хүлээ. Надад нэг асуудал байна…” гэж дохио өгдөг. Чухам тэр “нэг асуудал” нь юу вэ?

1. Чамархай болон дагзаар огцом хүчтэй өвдөх

Гэнэт өвдөж эхлэх бөгөөд өвчин нь огцом нэмэгдэнэ. Яг л толгой хагарах гэж байгаа мэт. Ийм төрлийн өвчин мэдрэгдвэл та яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн талаар хэд хэдэн асуудал үүссэний дохио байж болно, ялангуяа цус харвах магадлал өндөр байгаагийн дохио юм.

2. Бэртэл, гэмтлийн дараах өвдөлт

Хэрвээ та толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй. Энэ төрлийн бэртэл гэмтэл нь ор мөргүй эдгэнэ гэж байхгүй, үе үе төрөл бүрийн толгойн өвдөлтөөр таныг зовоосоор л байна.

3. Өглөөгүүр мэдрэгдэх толгойн өвчин

Өглөө босоход толгой тань өвдөж байвал – эмчид яаралтай очихын дохио. Даралт ихэссэнээс болж эсвэл өөр бусад эрүүл мэндийн асуудлаас (тархины хавдар …) шалтгаалсан байж болзошгүй.

4. Нүдний ухархайгаар өвдөх

Энэ өвдөлтийг “амиа хорлох толгойн өвчин” хэмээдэг, эмч нарын таамаглаж байгаагаар хүний тэсвэрлэж гарах хамгийн хүчтэй өвдөлт ажээ.

5. Дотор муухайрч, хараа бүрэлзүүлэх толгойн өвчин

Хэрвээ толгойн өвчин нь эдгээр шинж тэмдэгтэй хавсарч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.

Товч тэмдэглэл:

  • Хэрвээ нүдний дээгүүр өвдөж байгаа бол та гаймориттэй байгаагийн шинж байж болно.
  • Шилэн хүзүүгээр өвдөж байгаа бол хүзүүний яс мурийсан, остеохондроз буюу шохойжилттой болж байгаагийн шинж
  • Лугшиж өвдөх, дотор муухайрах, нүд бүрэлзэх нь мигренийн шинж тэмдэг. Мигрень нь удамшил, хүйсийн байдал /эмэгтэйчүүд ихэнхдээ өвддөг/, амьдралын буруу хэв маяг, түүнчлэн сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалан үүсдэг. Мигрень нь наснаас хамаардаг бөгөөд залуу хүмүүст уг өвчин нь өсвөр наснаас эхлэн үзэгдэж, харин өтөл насанд дарагддаг хэмээн эмч нар үздэг.
  • Цусны даралт ихдэх үед толгой бүхэлдээ дарагдаж байгаа мэт өвчин мэдэрдэг.

The post Толгой аль хэсэгт, яаж өвдөж байгаагаас хамаараад эрүүл мэндийн өөр өөр асуудлуудтай холбогддог. Үүнийг та заавал мэдэж байх ёстой! appeared first on Delgeen.com.

Дараах 18 тохиолдолд хүнсний содыг эмчилгээний зориулалтаар ашиглаж болно –Сод бол жинхэнэ супер бүтээгдэхүүн!

$
0
0

Хүнсний сода (бикорбонат натри) айл болгоны гал тогоонд байдаг. Энэхүү хямд үнэтэй, аль ч хүнсний дэлгүүрээс авч болох хэрэгслийн ашиг тус дэндүү их ажээ.

Тухайлбал, сав суулга цэвэрлэх, хөргөгчний эвгүй үнэрийг арилгах гэх мэт. Гэхдээ өнөөдөр иймэрхүү сэдэв хөндөхгүй. Харин хүнсний содыг гоо сайхны зориулалтаар, мөн зарим өвчнийг анагаахад хэрхэн хэрэглэх талаар сонирхуулах болно.

1. Сүүнд сода уусгаж цэртэй ханиалгыг эмчилдэг арга өнөө болтол үр дүнтэй хэвээр байна. Буцалсан 1 аяга сүүнд 1 цайны халбага сода хийж халуунаар нь уугаад унтахыг эмч нар зөвлөдөг.

2. Сүүнд дургүй, сүүний харшилтай хүн 1 литр буцалсан усанд 1 хоолны халбага сода хийгээд утаж болно.

3. Хоолой өвдөхөд 1 аяга бүлээн усанд 2 цайны халбага сода хийж уусгаад хоолойгоо зайлна. Өдөрт 5-6 удаа зайлах хэрэгтэй. Сода нь хоолойн салстыг чийгшүүлж, хатгаж өвдөхийг намдаана.

4. Соданы уусмалаар хамрын ханиадыг эмчилнэ. Аяга усанд 1 цайны халбага сода уусгаарай. Нус их гарч байвал хамрын хөндийг уусмалаар угаана. Хэдэн дусал уусмал хамартаа хийж хэсэг байлгаад буцааж цэвэрлэх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа давтаарай.

5. Нүдний үрэвслийн үед соданы уусмалыг хөвөнд шингээж нүдээ байн байн угаавал тустай. Хөвөнг нэг удаа хэрэглэнэ.

6. Цээж хорсоход сода хэрэглэж үзээгүй хүн ховор биз. Ходоодны илүүдэл хүчлийг дарж, хормын дотор хорсолт намдаадаг. Иймээс ч олон жилийн турш хамгийн сайн эм байсаар иржээ. Гэвч үргэлж уугаад байвал сөрөг нөлөөтэй. Хүчил ялгарах нь улам ихэснэ. Хүчил, сода хоёр нэгдэхэд нүүрсхүчлийн хий ялгарч, улмаар ходоодны шарх сэдрэх шалтгаан болно. Зөвхөн гарын дор зориулалтын эм бэлдмэл байхгүй тохиолдолд сода уугаарай.

7. Содыг мөн зүрхний хэм алдагдахад ууж хэрэглэдэг. Зүрх гэнэт дэлсээд эхэлбэл тал цайны халбага сода усанд хутгаад ууна.

8. Цусны даралт ихсэхэд сода хэрэглэнэ. Биеэс шингэн, давсыг сайн гадагшлуулдаг тул артерийн даралтыг бууруулна. Тал цайны халбага содыг даралтны эмтэйгээ хамт уувал тустай.

9. Машинд явахад дотор нь муухайрдаг хүмүүст ч мөн тустай.

10. Хүчилд түлэгдвэл тэр дор нь соданы уусмалаар арчаарай.

11. Хүнд гэмтэл, цус их алдах, хордлогын улмаас гүйлгэж бөөлжих, хөлс цутгаж удаан хугацаагаар халуурахад мөн хэрэглэнэ. Шингэнээ нөхөхийн тулд сода давсны уусмал бэлтгэж ууна. 1 литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сода, 1 цайны халбага давс хийж уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уух хэрэгтэй.

12. Ганц хуруудахад соданы уусмал хэрэглэнэ. Лугшиж өвдөөд эхэлмэгц хагас литр халуун усанд 2 хоолны халбага сода хийж, хуруугаа 20 минут дүрнэ. Өдөрт 3 удаа давтахад үрэвсэл намддаг.

13. Шүд өвдсөн бол амаа соданы уусмалаар зайлна. Ялангуяа ясны хальс үрэвссэн үед илүү тустай. Халуун усанд сода уусгаж, өдөрт 5-6 удаа амаа зайлна. Мэс хүргэхгүй эмчлэх боломжтой арга юм.

14. Сода бол гоо сайхны хэрэгсэл. Савангийн үртэстэй хольж 7 хоногт 2 удаа нүүрээ үрж угаана. Батга цэвэрлэж, үхмэл арьсыг гуужуулна.

15. Шүд цайруулагч оог содаар орлуулж болно. Хөвөнд түрхэж шүдээ үрээд шар толбыг арилтал арчина. Ганц удаа цэвэрлэхэд ч үр дүн гарна.

16. Хөлсний хүчиллэг орчинг саармагжуулна. Хүчиллэг орчинд нян үржиж муухай үнэр гаргадаг. Иймээс соданы уусмалд норгосон хөвөнгөөр сугаа арчвал бүтэн өдөржингөө хөлсний эвгүй үнэрээс ангижирна.

17. Шумуул, шавьжинд хазуулсан бол соданы уусмал түрхээрэй. Загатнаж хавдсан газраа өдөрт хэд хэдэн удаа шавшиж арчихад загатнахаа болино. Үүнээс гадна нян орохоос сэргийлдэг.

18. Ядаргаа тайлж, хөлний хаван буулгана. 10 литр усанд 5 хоолны халбага сода хийж, 15 минут хөлөө дүрээрэй. Ингэвэл өглөө болтол бүжиглэсэн ч дажгүй.

The post Дараах 18 тохиолдолд хүнсний содыг эмчилгээний зориулалтаар ашиглаж болно – Сод бол жинхэнэ супер бүтээгдэхүүн! appeared first on Delgeen.com.

Үүнийг унших хүртлээ би яг хэзээ “түргэн тусламж”дуудах шаардлагатай вэ гэдгийг огтхон ч мэддэггүй байлаа!

$
0
0

Яаралтай тусламж дуудах шаардлагатай эсэхийг богино хугацаанд тодорхойлж чаддаг байх нь чухал чадвар юм.

Дараах хэрэгтэй мэдээллийг хадгалаад аваарай

 

 

 

The post Үүнийг унших хүртлээ би яг хэзээ “түргэн тусламж” дуудах шаардлагатай вэ гэдгийг огтхон ч мэддэггүй байлаа! appeared first on Delgeen.com.

Би энэхүү ардын эмчилгээний аргаар тархины цусан хангамжаа сайжруулсан юм. Үр дүнд нь ажлын бүтээмж огцом дээшилсэн!

$
0
0

Тархины цусан хангамж доголдох нь хараа муудах, ой санамж бүдгэрэх, хөдөлгөөн саармагжих, цус харвах, саажихад хүргэдэг аюултай.

Тархины судасны эмгэг харьцангуй удаан явагддаг учир анхны шинж тэмдэг илрэхэд хүмүүс анзаарахгүй өнгөрөх нь олонтаа. Мартаж санадаг, анзаарга муутай болсон зэргээ огт өөр зүйлтэй холбож бодсоор явтал өвчин улам газар авсаар байдаг аж.

Ядах юмгүй хийдэг байсан ажлаа гүйцэтгэхэд бэрхшээлтэй болоод ирвэл шууд эмчид хандах хэрэгтэй. Тархины судасны гэмтлийг цагт нь эмчлэхгүй бол хожим нөхөж баршгүй хохирол авчирдгийг ойлгож авах ёстой юм. Ой ухаан самуурахаас эхлээд хүний гарт ортлоо биеэ дордуулах хэрэг байна уу?

Түүнчлэн хөдөлгөөний доголдолд орж, алхаж чадахаа ч болих эрсдэлтэй. Хөлөө зөөж ядан хүчилж алхах нь зөвхөн хөгшрөхөд илэрдэг эмгэг биш юм. Тархины цусан хангамж муудсан залуу хүн ч яг ингэж явдаг болно. Хөл өвдөхгүй, үе мөч саажаагүй хэрнээ биеийн тэнцвэр алдагдаж, алхаа доголдоод эхэлбэл онош нь бараг тодорхой гэсэн үг.

Цусны даралт ихсэх болсноор артерийн жижиг судаснууд хатуурч, улмаар тархины цусан хангамж жигд явагдахаа больдог.

Тамхи татах, өөхлөх, цусан дахь холестериний хэмжээ ихсэх нь эрсдэл дагуулдаг тул яаралтай арга хэмжээ авах нь чухал юм.

Судасны үйл ажиллагааг дэмжих бэлдмэл

Судасны хана бэхжүүлж, ой ухаан сэргээх, тархины цусан хангамжийг нөхөн сэргээх, дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

500 гр цангис (хөлдүү байж болно) жимсийг буталж, 350 гр сайн чанарын зөгийн балтай холиод, тунхууны (хрен) багавтар үндэс (ойролцоогоор 150 гр) үрж хийнэ. Үүнийгээ миксердэж шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална.

Хоол идсэний дараа, өдөрт 3 удаа 2-3 халбагыг халуун цайгаар даруулж ууна. Илүү чихэрлэг амттай болгоё гэвэл зөгийн балаа 500 гр хийсэн ч болдог.

Цусны эргэлт сайжруулах барвинок

Энэ ургамал нь артерийн судасны цусны эргэлт, тархины судасны цусны бага эргэлтийг сайжруулж, судасны хананд атеросклерозын товруу үүсэхээс сэргийлнэ. Паркинсоны өвчин, энцефалит үрэвслийн дараах үр дагавар, толгой өвдөх, толгой эргэх зэрэгт энэхүү ургамлын хандыг хэрэглэнэ. Барвинок нь судасны хатуурлаас сэргийлэх, судас тэлэхээс гадна тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй ургамал юм.

Барвинокоор гэрийн нөхцөлд дараах бэлдмэлийг хийж болно. 100 гр хатаасан барвинок, 1 л спирт (70%-ийн) холино. 20 хоног тасалгааны хэмд харанхуй газар хадгалаад өдөрт 2 удаа (өглөө, өдөр) 10 дуслыг 1/3 аяга усанд хийж ууна. Эмчилгээний нэг курс нь 5-6 сар байна.

Эсвэл барвинок болон бусад “тархины” ургамлын хандтай “Склеровиш” бэлдмэлийг хэрэглэж болно.

The post Би энэхүү ардын эмчилгээний аргаар тархины цусан хангамжаа сайжруулсан юм. Үр дүнд нь ажлын бүтээмж огцом дээшилсэн! appeared first on Delgeen.com.


Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Тэгвэл элгийг улаан сонгины тусламжтай төлжүүлж, хатуурал болохоос урьдчилан сэргийлээрэй!

$
0
0

Хүний бие махбодь бол маш нарийн бүтэцтэй, онцгой “төхөөрөмж” юм. Нүд, чих, бөөр, уушги, дотоод шүүрлийн булчирхай зэрэг чухал эрхтнүүд хосоороо заяасан бөгөөд нэг нь гэмтэхэд нөгөөг нь ачааллах боломжтой. Харин элэг бол цор ганц. Гэхдээ өөрөө бүрэн шинэчлэгдэж, эд эсээ нөхөн сэргээж чаддаг хосгүй эрхтэн юм.

Мэдээж нөхөн сэргээх энэ явц нь хэдхэн сар өдрийн ажил биш болохоор тодорхой хэмжээнд эрүүлжүүлэх арга хэмжээ авч байх нь зөв. Элэг төлжүүлдэг шидтэй нэгэн ургамал бол улаан сонгино ажээ.

Улаан сонгино – ямар ургамал вэ?

Бөөрөнхий сонгиныг хоол хүнсэнд төдийгүй эм бэлдмэлд өргөн ашигладаг. Харин улаан сонгино нь цагаанаас ямар ялгаатай вэ?

Цагаан сонгиныг бодвол амт, үнэр нь хурц биш. Иймээс элэг эмчлэхэд тохиромжтой. Харин цагаан сонгино элэг дотрыг цочроох талтай байдаг.

Испани, Энэтхэгээс гаралтай, хожим бусад орнуудад түгсэн улаан сонгиныг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл маш сайн гэнэ.

 

Улаан сонгино юугаар баялаг вэ?

  • Фитонцид;
  • Бичил элементүүд болох төмөр, магни, кали, кальци, фосфор, селен;
  • Азот агуулдаг бодисууд;
  • Аскорбины хүчил, рибофлавин, В бүлгийн амин дэмүүд, филлохинон, РР амин дэм;
  • Байгалийн элсэн чихэр.

Улаан сонгиныг түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Чанаж, хуурахад өнгөө алддаг.

 

Улаан сонгино ба эрүүл элэг

Хоол боловруулах эрхтэн системийн өвчлөлийн үед халуун, хурц хоол бага идэж, перец, сармис, халуун ногоог аль болох бага хэрэглэж байх ёстой. Гэхдээ улаан сонгино нь дараах өвчний үед тустай. Үүнд:

  • Ханиад, вирусын гаралтай өвчнүүд;
  • Бүйлсэн булчирхайн үрэвсэл;
  • Холестерин ихсэх;
  • Шээсний хүчлийн диатез;
  • Бүдүүн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах, гүйлгэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хямрах;
  • Түлэгдэх (зуурмаг бэлдэж түрхэнэ).

Мөн элэг эмчлэх төрөл бүрийн жор бий.

1. Элсэн чихэртэй сонгино. Сонгино, элсэн чихрээ ижил хэмжээтэй холино. Сонгиноо цэвэрлэж, нухаш болгож блендерт эргүүлээд, элсэн чихэртэй хутгана. Тасалгааны хэмд харанхуй газар 10 хоног байлгаад, шүүж авна. Шүүсийг нь өдөрт 4 хоолны халбага ууна.

Хэрэв сонгины эхүүн үнэр, амт таалагдахгүй байвал дараах аргаар мөн бэлдэж болно.

2. 500 гр улаан сонгиныг жижиглэж хэрчээд 250 гр элсэн чихэртэй холино. Хольцоо хэвэнд хийж шарах шүүгээнд өнгө нь шаргалттал болгоно. Өлөн дээрээ 2 хоолны халбагыг ууна. Өлөн элгэн дээрээ! Эмчилгээний хугацаа хувь хүнээс шалтгаалж янз бүр байна. Гэхдээ хамгийн багадаа 3-4 сар болно.

3. Сонгино, зөгийн бал, шарилжаар элэгний шар өвчнийг эдгээх

Улаан сонгино – 300 гр; Хуурай шарилж – 40 гр; Зөгийн бал – 100 гр; Улаан дарс – 3 аяга. Эдгээрийг хольж, харанхуй газар 3 долоо хоног дарна. Өдөрт 3 удаа, тус бүр 3 хоолны халбагыг ууна.

Элэгний архаг үрэвслийн явцыг сонгино, уксусны хандаар эмчлэх арга бас байдаг.

АНХААР! ТУНГ ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ!

ЭЛЭГ, ГЭДЭС ДОТРЫН ХҮНД ӨВЧТЭЙ БОЛ ТҮҮХИЙ СОНГИНО ИХЭЭР ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. ӨДӨРТ 50 ГР ТҮҮХИЙ СОНГИНО ИДЭХЭД ХАНГАЛТТАЙ.

Сонгино ба элэг – дүгнэж хэлэх үг

Цагаан, улаан, порей, шалот гэхчлэн сонгины аль ч төрөл бай, бүгд тэжээллэг бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байдаг учраас хүнсэндээ заавал хэрэглэж заншвал зохино.

Элэгний аливаа өвчин нь асар хурдан хугацаанд архагшиж, улмаар элэгний дутагдалд хүргэх эрсдэл дагуулдаг. Энэ бол маш аюултай, үхэлд хүргэж болзошгүй, зөвхөн сэхээн амьдруулах тасагт эмчилдэг өвчин юм.

Иймээс элгэнд сайн гэсэн элдэв арга чарга, баталгаагүй эм тан хэрэглэх, мэрэгч төлөгчид хандах нь тун осолтой. Эмнэлэгт шинжилгээ хийлгэж, эмчийн заавар бүхнийг чанд сахиж эмчлүүлэх хэрэгтэй. Ардын эмчилгээний аргуудыг эмчтэйгээ нарийн зөвлөлдөж байж, хэрэглэх эсэхээ шийдээрэй. Хүний элэг бол хос биш ганц эрхтэн. Элэгний үйл ажиллагаанаас бусад эрхтнүүд шууд хамааралтай байдаг тул элгээ хайрлаж, хамгаалж яваарай.

The post Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Тэгвэл элгийг улаан сонгины тусламжтай төлжүүлж, хатуурал болохоос урьдчилан сэргийлээрэй! appeared first on Delgeen.com.

Сөрөг муу энергийг зайлуулахын тулд лам, үзмэрч дээр очих гэсний хэрэггүй. Танд ердөө давс байхад л хангалттай!

$
0
0

Архаг ядаргаа, бухимдал, тайван бус байдал, идэвхигүй байдал ба гутрал. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байгаа хурдан хэмнэлтэй амьдралд стресс бол өвчин гэхээсээ илүүтэй хэвийн л үзэгдэл болсон. Яаж энэ бүх сөрөг зүйлүүдээс ангижрах вэ? Хуралдсан бөөн асуудлуудаас яаж салах вэ?

Эдгээр асуултуудад хариу өгөх нэг жор байна гэнэ шүү. Жор ч гэж дээ бодис л доо. Энэ бол давс. Давс нь хүчтэй эерэг цэнэгтэй ба сөрөг энергийг шингээж авах чадвартай. Дээр үеэс шидтэнүүд, анагаах увдистай хүмүүс давсыг янз бүрийн зан үйлд ашиглаж ирсэн нь цаанаа учиртай.

Давсаар цэвэрлэгээ хийх зан үйлд танд дараах зүйлс хэрэг болно:

1. Том гүн түмпэн (хуванцар, металл аль нь ч байж болно. Гол нь та дотор нь 2 хөлөө хийгээд зогсоход болохоор байх);

2. Давс (энгийн 1 уут);

3. 15 минутаас багагүй хугацаа.

Цэвэрлэгээний зан үйлийг дараах байдлаар хийнэ:

1. Ганцаараа байх

2. Саванд бүх давсыг хийнэ

3. Оймс, гутлаа тайлаад давстай саван дотор хөл нүцгэн зогсоно

4. Давсан дээр хөлөөрөө дэвслэнэ. 2 хөлөөрөө ээлжлэн дэвсэх явцдаа таны биед хуримтлагдсан бүх сөрөг зүйлүүд, бүх сөрөг эмоцууд, сөрөг бодлууд, сөрөг мэдрэмжүүд доош унаж, давс руу орж байна гэж төсөөлөөрэй. Сөрөг зүйлүүдийг сэтгэл ханамжтайгаар, цовоо сэргэлэн байдалтайгаар сайн дэвсээд өгөөрэй. Бүжиглэж, гараараа, толгойгоороо ямар нэгэн хөдөлгөөн хийж, архирч, хашгирч, уйлж ч болно. Эсвэл янз бүрийн үгнүүд бас хэлж болно. Жишээ нь, «Би аавдаа гомдсон гомдлоосоо чөлөөлөгдөж байна», «Би өвчнийхөө ерөнхий шалтгааныг дэвсэж байна» гэх мэт. Зүгээр л тогло! Хөдөлгөөн болон сэтгэл хөдлөлөөсөө битгий ичээрэй.

5. Сөрөг зүйлүүд таниас гарсан юм шиг мэдрэгдэж байвал хөлийн улныхаа давсыг сайтар сэгсрээд дараа нь хөлөө усаар угаана. Таны сөрөг зүйлүүдийг авсны төлөө давсанд талархаад давсыг жорлон луу асгах юмуу газарт булна.

Хэрвээ та энэ зан үйлийг сар хиртсэн өдрөөс юмуу сарын сүүлээс эхлээд 21 хоног дараалан хийх юм бол маш үр дүнтэй байх болно.

Нэг нууц хэлэхэд 4 дэх өдөр танд зориулан эрэгтэй хүний худалдаж авсан давс маш хүчтэй үйлчилгээ үзүүлэх болно. Тиймээс нөхрөөрөө, ахаараа, ааваараа давс авахуулж туслуулаарай!

The post Сөрөг муу энергийг зайлуулахын тулд лам, үзмэрч дээр очих гэсний хэрэггүй. Танд ердөө давс байхад л хангалттай! appeared first on Delgeen.com.

Та эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр бодисын солилцоо чинь хурдасна. Үр дүнд нь жин хасах асуудал биш болно!

$
0
0

Хүн бүрийн бие организм дахь бодисын солилцооны хурд харилцан адилгүй. Хангалттай унтаж, дасгал сургуулилт хийж, ус ихээр ууж, зөв хооллож байх зэрэг нь бодисын солилцоог хамаагүй хурдасгадаг. Дээрээс нь (бонусанд) таны эрүүл мэнд сайжирч, илүүдэл жингээ хаях болно.

Та бүхэнд бодисын солилцоог хэд дахин хурдасгах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг хүргэж байна. Эдгээрийг хоолны цэсэндээ оруулаад таны илүүдэл жин хэрхэн багасч, та хэрхэн эрүүл болж байгаагаа анзаараарай.

1. Халуун чинжүү

Судалгаагаар халуун чинжүү хэрэглэснээр бодисын солилцоо багаар бодоход 25 хувиар хурдасдаг гэдгийг баталжээ.

Учир нь халуун ногоотой хоол идсэнээр бид ердийхөөсөө илүү их хөлөрдөг. Энэ нь капсаицинтай холбоотой. Капсаицин нь цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр таны бие өөхийг хамаагүй хурдан шатаана.

Уг капсаициныг хаанаас олж болох вэ? Бүх төрлийн халуун чинжүүнээс (чили, халапеньо, кайен чинжүү гэх мэт)…

 

2. Бүхэл үр: овъёос, бор будаа

Эрүүл хооллолтонд янз бүрийн үр, будаа заавал байдаг. Үүнд шалтгаан бий. Улаан буудай, овъёос, цагаан будаа, эрдэнэ шиш гэх мэт бүхэл үр тарианууд нь бодисын солилцоог хурдасгаж, инсулины түвшинг хэвийн байлгадаг тэжээллэг бодис, хүнд нүүрс ус зэргийг ихээр агуулдаг байна.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад инсулины түвшин бага байна гэдэг нь инсулины түвшин өндөр байхтай адил биед муу. Ийм тэнцвэргүй байдал үүсвэл хүний бие өөх хуримтлуулах горимд шилжиж эхэлдэг байна. Тиймээс «алтан дундаж» зарчмыг баримтлан эрүүл мэнддээ анхаараарай.

 

3. Брокколи

Брокколи бол кальцийн чухал эх үүсвэр. Кальци бодисын солилцоог хурдасгадаг. Кальциас гадна брокколинд С, К, А амин дэмүүд агуулагддаг.

Шууд л их хэмжээгээр брокколиг жигшитлээ идэх шаардлагагүй. Ердөө л өдөрт 1 порц брокколи идэхэд хангалттай. Ингэснээр та фолат (В9 амин дэм), хүнсний эд, антиоксидант бодисуудыг авч чадах юм. Мөн брокколи бол биеийг хоргүйжүүлдэг, цэвэрлэдэг хүнсний нэг юм. Иймээс та брокколиг хоолны цэсэндээ заавал нэмээрэй.

 

4. Улаан шош

Улаан шош бол бодисын солилцоог хурдасгадаг хамгийн сайн хүнснүүдийн нэг юм. Найрлагандаа боловсруулагдаж, шингэдэггүй тэсвэртэй крахмал агуулдаг. Энэ нь гэдсийг цэвэрлэдэг байна. Шош идсэнээр удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ.

Мөн шош нь цайр, В-гийн төрлийн амин дэмүүд агуулдаг. Эдгээр нь тестостерон дааврын ялгаруулалтанд нөлөөлдөг. Энэ даавар нь булчингийн эд үүсэхэд чухал нөлөөтэй. Тэр дундаа эмэгтэйчүүдэд…

 

5. Кофе болон ногоон цай

Кофе болон ногоон цай нь үр нөлөө сайтай бодисын солилцоо хурдасгагчид гэдэг нь аль хэдийн нууц биш болсон. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь антиоксидант ихээр агуулдаг ба цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өөх шатаахад тусалдаг.

Гол нь кофе болон ногоон цай нь чанартай байх ёстой ба эдгээрийг тохируулж хэрэглэх нь зүйтэй.

 

6. Алим ба лийр

Алим, лийр бол илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүний гол туслагчид. Зөвхөн бага илчлэгтэй болохоор биш харин уг хоёр жимс бие организм дахь бодисын солилцоог хамаагүй хурдасгадаг болохоор тэр.

Рио-де-Жанейрогийн их сургуульд хийсэн судалгаагаар өдөрт 3 алим юмуу лийр идсэн эмэгтэй хүн бусад судалгаанд оролцогчдыг бодвол хамаагүй их жин хаяж байжээ.

 

7. Амтлагчууд

Хар перец, гич (горчиц), сармис, цагаан гаа гэх мэтийн амтлагчууд бодисын солилцоог дэмждэг байна. Иймэрхүү амтлагчуудыг хоолны цэсэндээ оруулсан хүмүүс өдөр бүр 1000 ккал-аас ч илүү их илчлэг шатааж болно гэдэг нь батлагджээ. 1000 гаран ккал – ямар нэгэн биеийн хүчний ачаалалгүйгээр шүү дээ.

 

8. Цитрусын төрлийн жимснүүд

Цитрусын төрлийн жимснүүд болох жүрж, грейпфрут (гоо жүрж), нимбэг зэрэг нь өөх шатаахад тусалж, бодисын солилцоог хурдасгадаг. С амин дэмийн өндөр агууламжаас болоод цитрусын төрлийн жимснүүд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг. Иймээс эмнэлгийн дэглэмийн хоолны цэсэнд ийм төрлийн жимснүүдийг ихэвчлэн оруулдаг.

 

9. Кальциар баялаг хүнс

Хэрвээ та өөрийн бие организм дахь бодисын солилцоог хурдасгахыг хүсч байвал кальцийн агууламж өндөртэй хүнсийг ихээр хэрэглэх нь чухал.

Теннесийн их сургуулийн судалгаагаар өдөрт 1200-1300 мг кальци хэрэглэдэг хүмүүс кальци бага хэрэглэсэн хүмүүсийг бодвол 2 дахин илүү жин хаяж байсан байна.

 

10. Омега-3 тосны хүчил

Омега-3 загасанд ихээр агуулагддаг боловч самар, наранцэцгийн үрэнд бас агуулагддаг байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүд лептин (бодисын солилцоог удаашруулдаг байгалийн химийн нэгдэл) нэртэй дааврын ялгарлыг багасгадаг учраас бодисын солилцоо хурдасдаг.

The post Та эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр бодисын солилцоо чинь хурдасна. Үр дүнд нь жин хасах асуудал биш болно! appeared first on Delgeen.com.

Цагаан гааг хүний биед ийм гайхалтай нөлөө үзүүлдэг гэж ёстой бодож байсангүй. Өдөр болгон хоол хүнсэндээ хэрэглэдэг хэрэг ээ!

$
0
0

Одоо үед цагаан гаа хамгийн түгээмэл тархсан бүтээгдэхүүн болсон. Цагааг гаа ази хоолнуудад түлхүү хэрэглэгддэг. Цагаан гаан дээр суурилсан, бодисын солилцоо сайжруулах, тураах дэглэм олон бий. Цагаан гаа олон ач тустай боловч бусад эмийн бодисуудын адил эерэг болон сөрөг талуудтай.

Тэгвэл танд цагаан гааны хор нөлөөтэй болон ашигтай талуудыг толилуулъя.

Цагаан гааны ашиг тус

1. Цагаан гаа ханиаданд тустай. Яагаад гэвэл цагаан гаа үрэвслийн эсрэг, хөлөргөх үйлчилгээтэй учир өвчтөний эдгэрэх явцыг хурдасгадаг. Үүнээс гадна цагаан гаа дулаацуулах чанартай учир хоолойны өвчнийг анагаахад тусалдаг.

2. Цагаан гааны үндсийг хоолны дуршил буурсан үед болон хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн цагаан гааг цээж хорсох юмуу хэхрэх үед хэрэглэвэл тустай.

3. Цагаан гааны тусламжтай илүүдэл жинтэй тэмцэж болно. Цагаан гааг хэрэглэснээр таны биед хуримтлагдаж асуудал үүсгэдэг калорийг бие организм тань урьдынхаасаа их хэмжээгээр зарцуулах болно.

4. Цагаан гаа харшлын эсрэг шинж чанартай. Үүнээс гадна цагаан гааг арьсны цочрол юмуу тууралттай тэмцэхэд ашиглаж болно. Багтраа өвчтэй хүний биеийн байдлын сайжруулахад ч цагаан гааг ашиглана.

5. Цагаан гааг гоо сайханд ч өргөнөөр хэрэглэдэг. Цагаан гаа арьсны ерөнхий байдал болон харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг. Цагаан гаа нэмсэн маск батгатай тэмцэхэд ч тусалдаг гэнэ шүү.

6. Мөөг түүх, идэх дуртай хүмүүст дуулгах мэдээ байна. Мөөгөнд хордсон тохиолдолд мөөгөнд агуулагдах хорыг саармагжуулахын тулд цагаан гааны үндэс хэрэглэж болно.

7. Цагаан гаанд их хэмжээний антиоксидант (үл исэлдүүлэгч бодис) агуулагддаг. Цагаан гааг халуун цай, ундаа бэлтгэхэд ашиглаж болох ба энэ нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж, биеийг эрүүлжүүлнэ.

 

Цагаан гааны сөрөг нөлөө

1. Цагаан гаа нь хоол боловсруулах замын өвчний хурц сэдрэлийн үед хориотой. Ийм үед цагаан гаа хэрэглэснээр биеийн байдал бүр л дордоно.

2. Хэрвээ хүний биеийн хэм өндөр байвал цагаан гааг ямар ч хэлбэрээр хэрэглэж болохгүй.

3. Зүрхний дутагдалтай, цөсний замын болон элэг, бөөрний өвчтэй хүмүүс цагаан гаа хэрэглэх хориотой.

The post Цагаан гааг хүний биед ийм гайхалтай нөлөө үзүүлдэг гэж ёстой бодож байсангүй. Өдөр болгон хоол хүнсэндээ хэрэглэдэг хэрэг ээ! appeared first on Delgeen.com.

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг: Хомхой долоосныг ердөө ганцхан өдрийн дотор арилгаж болно!

$
0
0

Бидний нэрлэж заншсанаар хомхой долоох, анагаахын хэллэгээр бол герпес нь хамгийн түгээмэл тархсан өвчнүүдийн нэг юм. Хөнгөн хэлбэрээр туслаа ч гэсэн таагүй байдаг. Уруулан дээр, уруулын ойр орчим гарсан яр таагүйгээс гадна маш муухай харагддаг. Бид та бүхэнд герпес вирусын халдварыг 1 өдрийн дотор эмчлэх ардын эмчилгээний 6 төрлийн аргыг танилцуулж байна.

Герпесийн эсрэг ардын эмчилгээний жорууд

1. Сүү

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой.

 

2. Устөрөгчийн хэт исэл буюу перекись

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.

 

3. Сармис

Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү.

 

4. Гааны навчны эфирийн тос

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

 

5. Зуун наст

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхэнэ. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавина.

 

6. Мөс

Энэ хэтэрхий энгийн арга юм шиг санагдаж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно.

Эдгээр аргуудыг хэрэглэснээр та дахин хомхой долоохоос айж санаа зовох зүйлгүй болно. Бид та бүхэнд хомхой долоосныг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох аргуудыг танилцууллаа.

Уг ардын эмчилгээний аргуудыг найзуудтайгаа заавал хуваалцаарай! Тэд танд талархах болно.

The post Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг: Хомхой долоосныг ердөө ганцхан өдрийн дотор арилгаж болно! appeared first on Delgeen.com.

Хэрэв та дараах 10 зуршлаасаа яг одоо салахгүй бол хожим нь бөөрний асуудалтай нүүр тулгарах болно!

$
0
0

Бөөр – энэ бол хүний биеийн хамгийн чухал хос эрхтэн юм. Бөөр нь шүүх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорт бодис, нян, халдварыг шүүж цусыг цэвэршүүлдэг ба биеийн ус-давсны тэнцвэрийг барьж, цусны даралтыг зохицуулж, улаан эсийн төлжилтөд оролцдог.

Үүрэг, үйл ажиллагааг нь тоочоод байвал дуусахгүй. Бид энэхүү эрхтний ажлыг үнэлдэггүй нь харамсалтай… Бидний ихэнхид нь дараах зуршлууд танил санагдах ба заримыг нь бид муу зуршил гэдгийг анзаараа ч үгүй явж ирсэн. Өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд дараах зуршлуудаа мартацгаая. Бөөр эрүүл бол хүн та ч бас эрүүл.

Бөөрийг “алдаг” муу зуршлууд

Архи болон тамхи

Тамхи болон согтууруулах ундааны хэрэглээ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг эртнээс маш олон удаагийн судалгаагаар нотолсон билээ. Архи тамхины хор уршгаар бөөрөнд их хэмжээний хорт бодис орж ирдэг бөгөөд улмаар ачааллаа дийлэхгүй бөөрний үйл ажиллагаа алдагдана. Тамхи татаж, архи уух нь кинон дээр л гоё харагддаг болохоос биш амьдрал дээр бол өөр хэрэг – өөрөө өөрийгөө л алж байна гэсэн үг. Пиво худалдан авах эсвэл тамхи гаргаж ирэх тоолондоо дахин нэг бодоод үзээрэй…

Дутуу нойр

Учир нь юу вэ гэвэл бөөрний эд шөнө л шинэчлэгддэг. Хэрэв та үргэлж дутуу нойртой явдаг бол бөөрний эргэн сэргэх үйл явц бүрэн явагдахгүй. Ингэснээр бөөрний үйл ажиллагаанд саатал гаргадаг. Тиймээс “Нойр бол бүтэлгүйчүүдэд зориулсан зүйл!” гэсэн бодлоо одоо орхи.

Кофеиныг их хэмжээгээр хэрэглэх

Ингээд та унтаж амардаггүй байх нь ээ… Кофе болон зарим ундаанд агуулагддаг кофеин нь их хэмжээгээр биед орвол нийт бие организмд муугаар нөлөөлдөг, ялангуяа бөөрөнд. Кофеин нь шээс хөөх хүчтэй шинж чанартай байдаг ба биеэс усыг гадагшлуулж бөөрийг хоосон ажиллуулж хэт ачаалал үүсгэдэг байна.

Амьдралын идэвхгүй байдал

Суугаа ажил эрхэлдэг хүмүүст ихэвчлэн бөөрний зогсонги байдал үүсдэг. Цусны эргэлтийг сайжруулахын тулд цаг тутамд бага зэрэг сунгалт эсвэл дасгал хийж байгаарай. Тогтмол дасгал хөдөлгөөн нь бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

В6 амин дэмийн дутагдал

Бөөр үйл ажиллагаагаа сайн явуулахад өдөр бүр дунджаар 1,3 мл В6 амин дэмийг хэрэглэж байх хэрэгтэй. Энэ амин дэм нь шувуу, загас, төмс болон цитрусын төрлийн жимснүүд болон бусад олон төрлийн жимснүүдэд агуулагддаг.

Давсгаа суллахгүй байх

Шээсээ үргэлж удаан барьснаас бөөрний дутагдал эсвэл шээсний задгайралтай болж болно. Тиймээс “Шээс хүрмэгц шууд шээ!” гэдэг дүрмийн санаж яваарай!

Натрийн илүүдэл Х

үнсний давс нь натрийн гол эх үүсвэр юм. Хэрэв та давсыг их хэмжээгээр хэрэглэдэг бол таны бөөрний ус-давсны тэнцвэрийг хадгалах үйл ажиллагаа саатна. Насанд хүрсэн хүний давсны өдрийн хэрэглээ нь 5-6 грамм байдаг. Зөвлөгөө: хоолондоо давсаа бага зэрэг хийж байгаарай – та үүнд хурдан дасах бөгөөд хоолныхоо амтыг сайн мэдрэх болно.

Буруу хоолны дэглэм

Биед хуримтлагдсан өөх тосыг шатаадаг хоолны дэглэм нь бөөрний хамгаалалтыг устгадаг. Үр дүнд нь бөөр хоёр том хүнд цохилтыг авна: нэг талаас цусыг тэнцвэргүйгээр шүүнэ, нөгөө талаас шим тэжээлийн бодисоо авч чадахгүйд хүрнэ.

Уургийн илүүдэл

Уураг нь өөх тос шиг биед хуримтлагдаж болдоггүй. Тиймээс илүүдэл уураг болон задралын эцсийн бүтээгдэхүүн нь бөөрөнд хэт ачаалал өгдөг. Хэрэв бөөр эдгээр бүтээгдэхүүнүүдийг биеэс гадагшлуулж чадахгүй бол бөөрөнд чулуу үүсэх болно.

Хангалттай хэмжээний ус хэрэглэхгүй байх

Бөөрний үйл ажиллагааг хэвийн явуулахад хангалттай хэмжээний ус уух шаардлагатай. Ус нь шууд утгаараа бие доторх бүх бохир зүйлсийг урсган гаргадаг!

Бөөрний тань эрүүл мэнд таны гарт байна! Эдгээр муу зуршлуудаас салснаар та өөрийгөө хавьгүй дээр мэдрэх болно.

The post Хэрэв та дараах 10 зуршлаасаа яг одоо салахгүй бол хожим нь бөөрний асуудалтай нүүр тулгарах болно! appeared first on Delgeen.com.

Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Та дараах жорын тусламжтай шидэт ундааг гэртээ хийж уугаад элгээ бүрэн цэвэрлээрэй!

$
0
0

Элэг нь бидний бие дэх хорт бодисыг цэвэрлэж, цус цэвэршүүлж, хорыг гадагшлуулж, “хог хаягдлыг” устгадаг. Бид эргээд хариуд нь элгээ хамгаалж үйл ажиллагааг нь дэмжихэд туслах хэрэгтэй. Үүнд танд ногооны ундаанууд туслах болно.

Хүрэн манжин – ногоонууд дундаа хамгийн шилдэг ногоо юм. Энэ ногоо нь амин дэм, антиоксидант, эслэг, органик хүчлээр баялаг бөгөөд хүрэн манжинг уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг. Харин үзэмтэй хослуулж хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжих гайхалтай байгалийн эм болдог байна.

Эхлэхийн өмнө… Тус бүрийнх нь шинж чанарыг танилцуулъя

Эхлээд хүрэн манжингийн тухай ярилцъя. Энэ ногоог эрт дээр үеэс эхлэн анагаах ухаанд хэрэглэдэг байжээ. Хүрэн манжин нь:

  • Хорт хавдрын ургалтыг дарангуйлах ба түүнээс урьдчилан сэргийлнэ.
  • Биеийг цэвэрлэнэ (өргөст хэмх, улаан лооль, сонгинотой адил).
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжинэ, сарын тэмдгийг тогтворжуулна.
  • Гемоглобин, цусны улаан эсийн төлжилтийг дэмжинэ (энэ нь цусны өвчтэй болон цус багадалттай хүмүүст маш чухал).
  • Хөгшрөлтийн эсрэг. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Хумс, үсний ургалтыг хурдасгана. Арьсны шинж байдлыг сайжруулна.
  • Допамин дааврын ялгаралтыг ихэсгэнэ (энэ даавар нэмэгдсэнээр сэтгэл гутралын байдлаас гарна).
  • Яс, артерийн шинж чанарыг сайжруулна.
  • Өтгөн хатахаас урьдчилан сэргийлж гэдэс цэвэрлэнэ. Г
  • эдэс дүүрэх болон хүчлээр гулгихыг багасгана.
  • Шээс хаагдах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Жин хасахад тусална.
  • Тархины үйл ажиллагааг дэмжинэ.
  • Элгээр хорыг гадагшлуулна.

 

Харин үзэм ямар үүрэгтэй вэ?

Үзмэнд ч бас маш олон сайн шинж чанарууд бий! Хамгийн чухал нь:

  • Үзэм маш тэжээллэг бөгөөд энергиэр хангана (энэ нь ялангуяа тамирчид болон биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүст чухал).
  • Төмрийн агууламж өндөр учир цус багадалттай хүмүүст тустай. Улаан эсийн хөгжлийг дэмждэг.
  • Гиперкалорийн дэглэмийн үед калори болон жин нэмэхэд тусална.
  • Биеийг энерги, уураг, амин дэмээр хангана.
  • Ядаргаа, стресстэй тэмцэхэд тусална.
  • Ой тогтоолт алдагдахаас сэргийлэх, оюун ухааны үйл ажиллагааг сайжруулна. Өтгөн хаталтыг эмчлэхэд тусална.
  • Шулуун гэдэсний хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Нүдийг хамгаалж хялгасан судаснуудыг нь тэжээнэ (нүдний болор цайх өвчин, нүдний даралт, тахиан сохор мөн нүд ядарсан үед тусална).
  • Ясны эрдэсжилтийг дэмжинэ, ясны сийрэгжилтээс хамгаална (үүнд кальци ихээр агуулагддаг). Жирэмсэн эхчүүдэд хөхний сүүг ихэсгэнэ.
  • Остеоартрит болон үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг бууруулна.
  • Халуун бууруулах, бактерийн эсрэг шинж чанартай.
  • Хүчлийг саармагжуулах шинж чанартай бөгөөд ходоодны салстыг хамгаална.
  • Хоолны дуршлыг бууруулж цатгалан мэдрэмж төрүүлнэ (сэтгэл санаагаар унасан үедээ юм их иддэг хүмүүст хамгийн тохиромжтой).

Хүрэн манжин, үзэмтэй 2 төрлийн жор

Элэг өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Бид үүнд нь тусалж чадна. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй, хоолны дэглэмдээ смүзи болон ундааг нэмж оруулаарай.

Цааш үргэлжлүүлэн бид танд 2 хувилбарыг санал болгох болно. Харин та өөрт таалагдсанаа сонгоорой.

1. Хүрэн манжин, үзэм, бүтэн үрийн гурилтай ханд

Биеэ цэвэрлэхээр төлөвлөсөн өдрөө бүхэл өдрийн турш энэ ундааг ууж болно.

Орц:

  • 700 гр хүрэн манжин 2 халбага бүтэн үрийн гурил
  • 00 гр бор элсэн чихэр 100 гр үзэм 2 литр ус

Өөр юу хэрэг болох вэ:

  • 3 литрийн багтаамжтай шилэн сав
  • Модон халбага

Бэлтгэх арга:

  1. Хүрэн манжингаа шоо дөрвөлжин хэрчээд шилэн савандаа хийнэ.
  2. Дээр нь гурил, элсэн чихэр, үзмээ нэмнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Сайтар холиод хөргөнө.
  3. Шилэн саванд агаар нэвтрүүлэхийн тулд маарлаар таглана. Холимог 24 цагийн хугацаанд иснэ.
  4. Холимгоо шүүж аваад ундаагаа ууж болно. Өдөрт ихдээ 3 халбага ууна. Ундаагаа хөргөгчинд хадгалах ёстой бөгөөд 3 сарын турш ууна.

2. Хүрэн манжин, үзэм, нимбэгний смүзи

Энэ смүзи арай зөөлөн амттай бөгөөд үүнийг өдрийн аль ч цагт ууж болно.

Орц:

  • ½ аяга үзэм
  • 300 гр хүрэн манжин
  • 2 нимбэгний шүүс
  • ½ аяга ус (625мл)

Бэлтгэх арга:

  1. Савтай усаа гал дээр тавь. Энэ хооронд хүрэн манжингаа жижиг шоо дөрвөлжин хэрч.
  2. Ус буцалмагц гал дээрээс ав.
  3. Дээр нь үзэм, хүрэн манжингаа нэмээд саваа тагла. 45 минут хөргө.
  4. Саван доторхоо блендерт хийж цохино.
  5. Нэгэн төрлийн холимог болсон байна.
  6. Дээр нь нимбэгний шүүсээ нэмээд сайтар хутгана.
  7. Энэ ундааг долоо хоногийн турш өдөр бүр хоосон ходоод дээрээ уугаарай.

 

Хүрэн манжин, үзмийг яаж хэрэглэвэл хамгийн тохиромжтой вэ?

Үзэм, хүрэн манжинг төрөл бүрийн амттан, салатанд хийж хэрэглэж болно.

Хүрэн манжинг түүхийгээр нь ч, чанаснаар нь ч идэж болно. Салатанд хийхдээ үрүүлээр үрж эсвэл шоо дөрвөлжин хэрчиж хийвэл тохиромжтой.

зэм – жүржийн шүүс, тараг эсвэл өглөөний хоолонд нэмж хэрэглэвэл тохиромжтой. Мөн өглөөний болон үдийн хоолны дундуур “амттаны” оронд хэрэглэж болно (самартай хамт хэрэглэж болно).

Ер нь эдгээр гайхалтай бүтээгдэхүүнүүдийг идэх мянга гаруй арга бий.

The post Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Та дараах жорын тусламжтай шидэт ундааг гэртээ хийж уугаад элгээ бүрэн цэвэрлээрэй! appeared first on Delgeen.com.


Нүдний шилээ зүүсэн чигээрээ хараагаа сайжруулах шалгарсан 8 арга. Үүнийг хэрэгжүүлснээр та орчлон ертөнцийг илүү тод хардаг болно!

$
0
0

Хараа муудах асуудал нь орчин үед хүн бүрт тулгараад байгаа асуудлуудын нэг юм. Бидний нүд их хэмжээний ачааллыг тэсвэрлэх чадваргүй байдаг! Хэрэв та дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрүүлдэг бол нүднийхээ эрүүл мэндэд одооноос анхаарах хэрэгтэй шүү.

Нүдний шил эсвэл контакт линз зүүдэг байсан ч дараах зөвлөгөөнүүд хараа сайжруулахад туслах болно. Хамгийн чухал зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу: компьютерийн ард сууж байгаа бол нүдний цагаан хальсаа зөөлрүүлэхийн тулд аль болох нүдээ их анивч. Цагаан хальс хуурайшсанаас болж нүдний төрөл бүрийн өвчин үүсдэг байна.

Хараагаа хамгаалах болон сайжруулах аргуудыг оролдож үзээд үр дүнг нь мэдрээрэй: нүдээ амрааснаар зарим хүмүүсийн толгойн өвдөлт арилдаг…

Хараагаа хэрхэн сайжруулах вэ?

1. Нүдээ амраах

Өдөрт хэдхэн хором нүдээ аньж амраадаг зуршилтай бол. Нүдний булчинг амраахад 2 минут хангалттай байдаг! Цаг тутамд 2 минут нүдээ аньснаар нүдээ амраахаас гадна мэдрэлийн тогтолцоогоо ч амраагаад авах болно.

2. Хэрэв та нүдний шил зүүдэг бол

Хараа муутай байлаа гээд линз эсвэл нүдний шилийг байнга зүүж явах шаардлагатай гэсэн үг биш юм. Өдөрт ядаж хагас цаг ч болтугай нүдний шилээ тайлж байгаарай. Ингэснээр та илүү сайн хардаг болж байгаагаа анзаарах болно. Эрдэмтэд өдийг хүртэл нэг дүгнэлтэнд хүрч чадаагүй байгаа юм – нүдний шил муу юу, сайн уу? Учир нь нүдний шилийг тогтмол зүүснээр хараа муудаж эхэлдэг шүү дээ.

 

3. Нүдний иллэг Өдөрт дор хаяж 1 удаа нүдэндээ иллэг хийж бай.

Нүдний иллэгийн ачаар цусны эргэлт сайжирч нүд бүрэн амардаг. Эцэст нь хараа илүү хурц болно.

4. Тогтмол завсарлага

Нүдээ үргэлж хэт ачаалалтай байлгаж болохгүй: 20 минут тутамд ажлаасаа түр холдоод алсыг ширт. Энэ зөвлөгөө нь холын хараа муутай хүмүүст хамгийн чухал юм шүү.

 

5. Харааны дасгал

Дараах амархан дасгалуудыг өдөрт дор хаяж 1-2 удаа хийж бай! Хараагаа зурган дээрх сумын дагуу хөдөлгө. Энэ дасгалууд нь нүдний булчинг ажиллуулж үр дүнтэйгээр амраана! Дасгалуудыг нүдээ нээлттэй эсвэл хаалттайгаар хийж болно.

 

6. Бүлээн жин тавих

Хэрэв нүд тань ядарсан бол хөвөн дискээр бүлээн жин тавь. Бүлээн жин тавьснаар нүдний ядаргаа арилж, хуурайшилтаас сэргийлэхээс гадна толгойн өвдөлтийн үед үр дүнтэй байдаг.

7. Хоолны дэглэм

Лууван, цөцгийн тос, загасны тос, ногоо, самар: хоолондоо эдгээр хүнснээс түлхүү хэрэглэж бай. Эдгээр хүнс нь харанхуйд сайн харахад туслах ба эдгээр хүнсэнд агуулагдах А амин дэм нь хараанд маш сайн байдаг.

8. Байгальд гар

Байгалийн гэрэл болон цэвэр агаар нүдэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бүх биед тустай. Аль болох гадуур их алх – энэ бол эрүүл мэндээ дэмжих хамгийн сайн арга юм!

Нүд болон хараанд тань анхаарал халамж хэрэгтэй. Хэрэв таны найз нөхдийн дунд хараа муутай хүн байдаг бол энэ мэдээг хуваалцаарай! Эдгээр алхамууд нь харааг сайжруулж нүдээ хамгаалахад тань туслах болно.

The post Нүдний шилээ зүүсэн чигээрээ хараагаа сайжруулах шалгарсан 8 арга. Үүнийг хэрэгжүүлснээр та орчлон ертөнцийг илүү тод хардаг болно! appeared first on Delgeen.com.

Та цусны эргэлтээ сайжруулж, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ “чичиргээт дасгалыг” хийгээрэй!

$
0
0

Академич Александр Александрович Микулиний боловсруулсан виброгимнастик их энгийн, бие муутай хүмүүс ч хийж чадахаар амархан юм. Бага зэрэг доргилтын нөлөөгөөр уг гимнастик судсан дахь цусны эргэлт болон венийн цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцооны үйл ажиллагааг эсийн түвшинд идэвхижүүлж, булчингийн ачааллыг багасгадаг болохоор энэ гимнастикийг “чичиргээт” хэмээн нэрлэжээ.

Микулин Зөвлөлт холбоот улсын эрдэмтэн, нисэх онгоц зохион бүтээгч байсан ба онгоцны хөдөлгүүр зохион бүтээснийхээ төлөө олон шагнал авсан юм. Түүний эрүүл мэндэд асуудал үүсч эхэлсэн цагаас эхлэн тэрээр өөрийн гэсэн эрүүл мэндийн системийг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Боловсруулсан эрүүл мэндийн систем нь түүнийг 90 нас хүртэл амьдрахад нь тусалжээ. Энэ системийн үндсэн зарчмуудыг тэрээр «Идэвхитэй урт наслалт» номондоо өгүүлжээ. Харин бид өнөөдөр танд алдартай чичиргээт гимнастикийн тухай хүргэх болно.

 

Урт наслалтын нууц

Академич Микулин энгийн дасгалууд, хачин доргилтуудаас (өсгийгөөрөө газар товших) бүрдэх гимнастикийг бий болгожээ. Энэ техник нь цусны урсгалыг сайжруулж, венийн судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлж, даралтыг хэвийн болгодог. Тархины үйл ажиллагаа ч сайжирдаг. Толгойны өвчнөөс ул мөр ч үлдэхгүй.

Цэх зогсоод хөлөө нийлүүлж, шүдээ зууна. Өсгийгөө шалнаас 3-5 см өргөөд дараа нь буулгана. Үүссэн багахан хэмжээний доргилтын үр дүнд венийн цоргууд цусыг дээш гүйлгэх нэмэлт импульс авна.

Дасгалыг өдөрт 5 удаа хийх ба 1 удаа хийхдээ өсгийгөө 30 удаа өргөж буулгана. Тогтмол хийснээр өвчний тухай бодол ч төрөхөө болино. Дасгалыг яаралгүй хийгээрэй.

Ийм гимнастик удаан сууж эсвэл зогсож ажилладаг хүмүүст илүү тустай. Энэ дасгалыг гүйх юмуу хурдан алхах хориотой хүмүүс ч хийж болно.

Бие организмыг доргиох нь тромбоз, зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 1 энгийн дасгал ийм их ашигтай байна гэдэг гайхмаар байгаа биз?

Анхаараарай! Битгий хэтрүүлээрэй! Өсгийгөө хэтэрхий дээш өргөж өлмий дээрээ зогсож болохгүй, өсгийгөө шалнаас бага зэрэг л өргөх хэрэгтэй. Хэтэрхий өндөр өргөлөө гээд дасгал илүү ашигтай, үр дүнтэй болно гэж байхгүй. Харин ч эсрэгээрээ гэмтэл учруулж болно.

Анхаараарай! Цус судсаар тодорхой хурдтай урсаж байдаг болохоор хэтэрхий олон давтамжтай чичиргээ бас л тохиромжгүй. Артерийн цус венийх рүү шилжихийн тулд артерийн цус эсүүдэд хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодис өгөх ёстой ба эсүүдээс нүүрстөрөгчийн давхар исэл, хэрэггүй бодисуудыг авах ёсстой. Энэ үйл ажиллагаанд тодорхой хугацаа хэрэгтэй. Энэ гайхалтай дасгалыг найзуудтайгаа хуваалцаарай!

The post Та цусны эргэлтээ сайжруулж, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ “чичиргээт дасгалыг” хийгээрэй! appeared first on Delgeen.com.

Таны нүүр бол эрүүл мэндийн чинь толь юм. Та нүүрээ сайн анзаарч харвал биед чинь эрүүл мэндийн ямар асуудал байгааг мэдэх боломжтой!

$
0
0

Өрнийн анагаах ухааны сургаалиар – нүүр бол эрүүл мэндийн толь юм. Үүнийг үнэн гэдгийг бид мэднэ: бие эрхтэн эрүүл бус байхад нүүрэн дээр шууд илэрдэг. Харин бид нүүрэн дээр гарч ирсэн өвчний шинж тэмдгийг тэр болгон анзаардаггүйд л гол асуудал оршиж байна.

Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олгох үүднээс дараах мэдээллийг бэлдлээ.

1. Турж, эцсэн нүүр

Жин хаяж эхлэхэд юуны түрүүнд нүүрнээс турдаг. Учир нь турах үйл явц нь арьсны доорх өөхөн давхаргаас эхэлдэг бөгөөд нүүрний арьс маш нимгэн учир хамгийн эхэнд турдаг ажээ. Хэрвээ та турахаар шийдээгүй ч нүүрээрээ тураад байвал сайтар унтаж, шим тэжээлтэй хоол хүнсээр өөрийгөө тордох ёстой гэсэн шинж тэмдэг ажээ.

Хэрвээ та нүүрээрээ төрөлхийн туранхай биш бол шүү дээ, зарим нэг хүмүүсийн гавлын ясны бүтцээс шалтгаалж туранхай байдаг байна.

2. Эрт үрчлээ суух

Нарнаас арьсаа хамгаалаагүйн уршгаар гэнэт үрчлээ гарч болно. Учир нь нарны хэт ягаан туяа нь арьсыг эрт хөгшрүүлэх гол шалтгаан болдог.

Тийм учраас арьсандаа нарнаас хамгаалах тос байнга түрхэж байхыг зөвлөж байна. Зарим нэг мэргэжилтнүүд, үүлтэй байсан ч хамаагүй SPF-тэй тос түрхэхийг зөвлөжээ.

3. Нүүр хавагнах

Маш олон шалтгаантай байж болно, гэхдээ элбэг тохиолддог шалтгаануудаас дурдвал:

  • Биеэс шингэн гадагшлахгүй байх
  • Зүрх, судасны өвчлөл, шээсний замын өвчлөл
  • Хоолны дэглэм алдагдах, хоол ихдэх
  • Дутуу нойртой явах
  • Юуны түрүүнд ус, давсны тэнцвэрт байдлыг хангана: давсны хэрэглээг багасгаж, шингэн их уугаарай.

4. Улайх

Нүүрний улайлт нь харшлын шинж тэмдэг биш бол зүрх, судастай холбож үзэхээс гадна:

  • Тамхи татах
  • Биеийн хэм гэнэт унах
  • Халуун усанд хэтрүүлэн суух
  • Зүрх, судасны системийн өвчин
  • Иймд кофеин, шоколад, согтууруулах төрлийн ундаа, хурц халуун амтлагч, халуун хоол зэргийн хэрэглээг багасгахыг зөвлөж байна.

5. Арьс хуурайших

Нэг л төрлийн хоол хүнс хэрэглэх нь арьс хуурайшиж эрт үрчлээ суухад хүргэнэ. Энэ тохиолдолд чийгшүүлэгч эсвэл үрчлээний эсрэг тос ямар ч үр дүнгүй. Шим тэжээлтэй төрөл бүрийн хоол хүнс хэрэглэж шингэн их уусан тохиолдолд л таны нүүрний арьс өөрчлөгдөнө.

Эрүүл хоол буюу ногоо, жимс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж ус их уугаарай.

6. Цонхийх

Хэрвээ таны арьс ердийн байгаагаасаа илүү цонхийгоод байвал төмрийн дутагдалд орж байгаагийн шинж тэмдэг. Хоол хүнсэндээ үхрийн мах, элэг, мөөг түлхүү хэрэглэх цаг болжээ. Эдгээрийн хажуугаар С амин дэмээр баялаг ногоо, жимс идээрэй.

7. Нүүр шаргалтах

Хэрвээ таны нүүрний арьс шар туяа суусан бол яаралтай эмчид үзүүл – төмрийн дутагдал эсвэл элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлж байгаа юм шүү.

8. Батга

Хэрвээ таны хоол хүнс өөх тос, сахар ихтэй бол нүүрний арьс тослогтож, батга гарах шалтгаан болно. Бас нэгэн шалтгаан бол гормоны өөрчлөлт юм.

Ямар ч шалтгаантай бай арьсаа арчилж, цэвэрлэх ёстой. Ингэснээр үржих бактерийг багасгах юм. Мөн эрүүл хоол хүнс хэрэглэж заншаарай.

9. Нүдний доорх хөх толбо

Дараах шалтгааны улмаас үүсдэг:

  • Стресс
  • Дутуу нойр
  • Унтахдаа толгойгоо буруу байрлуулах, магадгүй хэт өндөр дэр дэрлэдэг байж болно
  • Тамхи их татах, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Гормоны тэнцвэрт байдал алдагдах

Болж өгвөл 8 цагаас их унтах, стрессээ тайлах, мөн дэрнийхээ өндөр, намыг тааруулаарай.

10. Уруул омголтож хагарах

Цаг агаарын хүнд нөхцөл биш бол таны бие эрхтэнд амин дэм дутагдаж байгааг илэрхийлж байгаа юм: юуны түрүүнд А, Е болон D амин дэмүүд.

Уруулын зах хагарч, шархалж байгаа бол С болон В бүлгийн амин дэм дутагдаж байгааг илтгэж байгааг анхаарна уу.

The post Таны нүүр бол эрүүл мэндийн чинь толь юм. Та нүүрээ сайн анзаарч харвал биед чинь эрүүл мэндийн ямар асуудал байгааг мэдэх боломжтой! appeared first on Delgeen.com.

Би хойно эмчийн мэргэжил эзэмшсэн найзаараа энэ жорыг заалгаж авсан юм. Олон жил зовоосон үе мөчний өвчнөөс салж чадсандаа баяртай байна!

$
0
0

Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, нас өтлөх, хүнд хүчир ажил эрхлэх зэрэг шалтгааны улмаас үе мөч өвддөг. Харин залуу насандаа үе мөчний өвчин хэлж байгаа бол цусан хангамжтай холбон тайлбарлах нь бий.

Иймд та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлдлээ.

Үе мөчний өвчнийг хэрхэн анагаах вэ?

Орц:

  • Жүржийн шүүс – 250 мл
  • Овьёос – 150 г Ус – 200 мл
  • Нунтаг цинамон – 1 ц.х
  • Ананас – 300 г
  • Зөгийн бал – 20-30 г
  • Миндаль/бүйлс самар – 50 г

Хийх арга:

  1. Овьёосоо чанаж хөргөнө.
  2. Овьёос дээрээ жүржийн шүүс, ус, ананас, цинамон, зөгийн бал болон самраа хийнэ.
  3. Блендерээр бүгдийг сайтар холино.

Ууж хэрэглэх заавар:

  • Өглөөний цайнаас 20 минутын өмнө 100 мл-ийг ууна.
  • Болж өгвөл араас нь аяга ус уувал бүр ч  сайн.

Үр нөлөө:

  1. Жүрж болон ананас нь С амин дэмээр баялаг тул яс, үе мөчний уян холбоосыг бэхжүүлнэ. Үе мөчний үрэвслийн улмаас С амин дэмийн дутагдалд ордог болохыг судалгаагаар тогтоосон. С амин дэм өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг та мэдэх биз ээ.
  2. Цинамон нь кальци болон эслэг ихтэй тул үе мөчийг бэхжүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулна.
  3. Овьёос нь магни, фосфор, кали болон цахиур ихтэй хүнс. Бие эрхтний цахиурын тэнцвэрт байдлыг хадгалснаар тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.
  4. Миндаль самар нь хүний ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг. Кальци, магни, марганец болон фосфор нь ясыг бөх бат байлгахад нөлөөлдөг байна.

Гэрийн нөхцөлд гар дор байгаа хүнсний бүтээгдэхүүнээр эрүүл мэнддээ ашиг тустай ундаа хийж уугаарай. Зөвхөн үе мөчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих болно.

The post Би хойно эмчийн мэргэжил эзэмшсэн найзаараа энэ жорыг заалгаж авсан юм. Олон жил зовоосон үе мөчний өвчнөөс салж чадсандаа баяртай байна! appeared first on Delgeen.com.

Та энэхүү хөлийн иллэгийг хэрхэн хийхийг мэдээд авчихсан байхад ямарваа өвчнийг заавал эм уулгүй эдгээж чаддаг болно!

$
0
0

Өдрийн турш хөл маш их ачаалал авдаг. Орой ажлаа тараад гэртээ ирэхэд хөл нь хөөж ядарч байгааг мэдэрнэ, ялангуяа өндөр өсгийтэй туфли өмсдөг бүсгүйчүүд илүү их өвчин мэдэрнэ.

Хөлийн иллэг нь өвчнийг намдааж тайвшруулахаас гадна таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг энэхүү мэдээллээр хүргэж байна. Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг. Иймд хөлийн улыг зөөлөн илэх нь таны биеийн хаа нэгтээ өвдөж байгаа өвчнийг мартахад туслах болно. Иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

 

Хөлийн иллэг

Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Өмнөдийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөн ашигладаг болохыг та мэдэх биз ээ. Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ…

Энэхүү видеогоор хөлийн иллэгийг хэрхэн зөв хийхийг танилцуулсан юм. Эрүүл мэндэд ашигтайгаас гадна танд маш их таашаал авчрах болно.

 

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд:

  1. Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна.
  2. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй.
  3. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог.
  4. Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.
  5. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана.
  6. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана.

Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

The post Та энэхүү хөлийн иллэгийг хэрхэн хийхийг мэдээд авчихсан байхад ямарваа өвчнийг заавал эм уулгүй эдгээж чаддаг болно! appeared first on Delgeen.com.

Viewing all 2930 articles
Browse latest View live